B. Ахлах тогооч Герасимд тусална уу

хугацааны хязгаарлалт 0.5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Алс холын хаант улсад залуу зарц нар хаанд зориулсан ширээ засахад тусалж байв. Тэд маш томоогүй учир хэн нэгэн ширээн дээрх бүх зүйлийг зөв байрлуулсан эсэхийг хянах хэрэгтэй байдаг. Энэ удаа хааны ахлах тогооч тэднийг томоогүй зан гаргаж нэг аяганаас нөгөө аяганд ундаа юүлж томоогүй зан гаргасан гэж сэжиглэж байв.

Одоо тэрээр өөрийн таамаглалыг шалгах шаардлагатай байна. Анх ахлах тогооч хааны ордны бүх аяга руу үргэлж яг ижил хэмжээний ундаа хийсэн байлаа. Аяга тус бүрт байгаа ундааг сайтар хэмжсэний эцэст ахлах тогооч таныг нэгэн програм бичихийг хүсч байна. Энэхүү програм нь аль аяганаас аль аяга руу ундааг юүлсэн байгааг тодорхойлох ба эсвэл энэ удаад зарц нар дэггүйтээгүй гэдгийг тодорхойлох юм.

Даалгаврыг хялбарчлахын тулд аягыг хязгааргүй хэмжээтэй бөгөөд хичнээн хэмжээний ундаа хийсэн ч асгарахгүй байна гэж төсөөлье. Үүнээс гадна зөвхөн үлгэрийн хаант улсад л байдаг үл мэдэгдэх шалтгаанаар нэг аяганаас нөгөө аяга руу бүхэл тоогоор илэрхийлэгдэх тодорхой хэмжээний ундаа юүлсэн гэж үзнэ.

Оролт

Эхний мөрөнд хааны ($1 ≤ n ≤ 1000$) ширээн дээрх аяганы тоог илэрхийлсэн $n$ бүхэл тоог агуулна. Дараагийн мөр нь аяга тус бүр дэхь ундааны эзэлхүүнийг илэрхийлсэн $10^{4}$-ээс хэтрэхгүй сөрөг биш бүхэл тоог агуулна.

Гаралт

Хэрэв зарц нар ундааг юүлж тоглоогүй бол "Exemplary pages" гэж хэвлэнэ.

Хэрэв нэг аяганаас нөгөө аяга руу ундааг юүлснийг мэдэх боломжтой бол "v ml. from cup #a to cup #b." гэж хэвлэнэ үү. Энд $v$ нь юүлсэн ундааны эзлэхүүн, $a$ нь анх ундаатай байсан аяганы дугаар (аяганы оролтод өгөгдсөн дарааллаараа дугаарлагдана), $b$ нь ундааг юүлж хийсэн аяганы дугаарыг тус тус илэрхийлнэ.

Хэрэв нэг л юүлэлтээр аягатай ундаануудыг буцааж ижил хэмжээнд оруулах боломжгүй бол "Unrecoverable configuration" гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: gmunkhbaatarmn, Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
5
270
250
250
230
250
Гаралт
20 ml. from cup #4 to cup #1.
Оролт
5
250
250
250
250
250
Гаралт
Exemplary pages.
Оролт
5
270
250
249
230
250
Гаралт
Unrecoverable configuration.
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...