A. Алсын хаант улсад тусал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Алсын хаант улсад Хаан, Ханхүү, Гуталчин, Оёдолчин гээд олон ард иргэд амьдардаг байжээ. Тэд гамшиг ирэх хүртэл аз жаргалтай амьдран сууцгаадаг байв. ACM-чид бас энд амьдардаг.

Энд хачин амьтдын үүсгэсэн хамгийн том асуудлуудын нэг бол өндөр нарийвчлалтай тоонуудад дуртай явдал юм. Үүний уршигт худалдаачид маш олноороо эмч нарт ирж үзүүлдэг болжээ. Учир нь тэднийг, жишээ нь яг $0.273549107$ поошиг шар айраг зар гэж тулгадаг болсон. Энэ асуудлыг шийдэхийн тулд Хаан тоонуудыг хамгийн ойр бүхэл тоо руу шилжүүлэх хууль гаргажээ. Бүхэлтгэхийн тулд дараах дүрмийг баримтлана:

  • Хэрэв тооны бүхэл хэсгийн сүүлийн орон нь $9$-ѳѳс ялгаатай, гэхдээ бутархай хэсэг нь $0.5$-аас бага байвал тухайн тоо нь бүхэл хэсэгтэйгээ тэнцүү болно.
  • Хэрэв тооны бүхэл хэсгийн сүүлийн орон нь $9$-өөр төгсөөгүй мөн бутархай хэсэг нь $0.5$-аас багагүй байвал тухайн тоо нь бүхэл хэсэг дээр нь $1$-ийг нэмсэнтэй тэнцүү болно.
  • Хэрэв тооны бүхэл хэсгийн сүүлийн орон нь $9$ байвал тухайн тоог Василиса Мэргэн рүү явуулах хэрэгтэй тэр л зөвхөн орон шилжүүлж нэмэх үйлдлийг мэднэ.

Худалдаачидад энэ арга нь маш хүнд санагдсан тулд таниас (АСМ-чидээс) тусламж хүсжээ. Та хааны гаргасан хуулийн дагуу тоог бүхэлтгэж чадах уу?

Оролт

Эхний мөрөнд эхлээд тооны бүхэл хэсэг өгөдөнө (хоосон биш $0$-ээс бусад тохиолдолд $0$-гээр эхлээгүй байх тэмдэгт мөр). Үүний дараагаар ' . ' тэмдэгт өгөгдөөд түүнийг дагалдан тооны бутархай хэсэг(хоосон биш аравтын тоонууд) өгөгдөнө. Тооны орон $1000$-аас хэтрэхгүй (цэгийг оруулаад). Оролтонд өөр зүйл өгөгдөхгүй.

Гаралт

Хэрвээ бүхэл хэсгийн сүүлийн орон нь $9$ биш бол бүхэлтгэсэн тоог хэвлэ. Үгүй бол "GOTO Vasilisa." гэж хашилтгүйгээр хэвлэ.

Орчуулсан: Энхсанаа, zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
0.0
Гаралт
0
Оролт
1.49
Гаралт
1
Оролт
1.50
Гаралт
2
Оролт
2.71828182845904523536
Гаралт
3
Оролт
3.14159265358979323846
Гаралт
3
Оролт
12345678901234567890.1
Гаралт
12345678901234567890
Оролт
123456789123456789.999
Гаралт
GOTO Vasilisa.
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...