E. Шрек болон Илжигт туслаарай!

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Шрек, Илжиг хоёр (та бүхэн тэднийг алс холын хаант улсад амьдараг гэдгээр нь мэдэх) “YAG” хэмээх нэртэй нэгэн тоглоом тогохоор шийдэв. Тоглоомын дүрэм маш энгийн. Толоом эхлэхэд Шрек $m$ ширхэг хөзөр, Илжиг $n$ ширхэг хөзөр барьж байх ба (тэд бие биенийхээ картыг хараагүй) ширээн дээр байс нэг хөзөр хэн ч харахгүйгээр доош нь харуулан тавьсан байна. Тиймээс тоглоом эхлэхэд нийт $m + n + 1$ тооны хөзөр байсан гэсэн үг. Үүнээс гадна тэд ямар хөзрүүд багц хөзөр үүсгэхийг болон өөрт байгаа хөзрүүдийг мэднэ (харин газарт байгаа хөзөр болон нөгөө тоглогчдоо байгаа хөзрийг мэдэхгүй). Тэд Шрекээс эхлэн ээлжлэн явна. Өөрийн явах ээлжинд тоглогчид дараах үйлдлийг хийж болно:

  • Газарт байгаа хөзрийг таахыг оролдож болно. Хэрэв хэн нэг нь зөв таавал тэр хожиж тоглоом дуусна. Гэвч буруу таавал тоглоом дуусч, тухайн тоглогч хожигдож нөгөө тоглогч хожино.

  • Багцаас аль нэг хөзрийг нэрлэж болно. Хэрэв тухайн хөзөр нөгөө тоглогчид байвал тэр таасан хөзрийг тоглоомноос гаргаж, дахин тухайн тоглолтонд ашиглахгүй. Хэрэв тухайн хөзөр эсрэг тоглогчид байхгүй бол, байхгүй гэдгээ хэлнэ.

Сүүлийн үед Илжиг нэгэн шар эм ууж байгаа ба одоогийн байдлаар тэр тоглоомонд хожиж явна. Одоо хэрэв Шрек тэр эмийг ууж эхэлбэл түүнд хожих магадлал хэр зэрэг байгааг үнэлэхийг тэр хүсч байна. Тухайн эм нь сайн чанартай, хоёр тоглогч тоглоом эхлэхэд түүнийг хэрэглэж адилхан түвшинд тоглоно гэж үзээд Шрекд тусална уу.

Оролт

Эхний мөр нь өөр хоорондоо зайгаар тусгаарлагдсан $m$ болон $n$ ($0 ≤ m, n ≤ 1000$) бүхэл тоо агуулна.

Гаралт

Шрек эсвэл Илжиг хожих магадлалуудыг зайгаар тусгаарлан хэвлэ. Хариуны абсолют алдаа $10^{ - 9}$-ээс хэтрэхгүй байна.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
0 3
Гаралт
0.25 0.75
Оролт
1 0
Гаралт
1 0
Оролт
1 1
Гаралт
0.5 0.5
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...