C. Грег одойд туслана уу

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хаант улсаас алсын алсад нэгэн этгээд иргэн амьдардаг - Гракула одой. Гэхдээ тэрний энэ нэр нь онцгой зүйл биш юм (түүнчлэн эрт дээр үед түүний Грег одой гэж дууддаг байв). Юу нь онцгой вэ гэвэл Грег одойн тухай юм. Тэр 200-аад жил амьдарч байгаа. Тэр газар доор байрлах орхигдсон оршуулгын газарт амьдардаг ба хэн ч түүнийг өдрийн цагаар харж байгаагүй. Түүнчлэн хэнч Грегийг өөртөө идэх юм авч байгааг харч байгаагүй. Ийм л учраас тэд галт лууг цайзаас алга болж байгаад гайхдаггүй байх л даа. Гэхдээ энэ хамгийн муухай хэсэг нь биш л дээ.

Хамгийн муухай хэсэг нь бараг хэдэн минутын өмнө Грег одой гэрт чинь орж ирээд нэгэн бодлогыг бодож туслаач гэж гуйсан юм. Хэсэг хугацааны өмнө Грег нэгэн авс худалдаж авсан юм. Гол асуудал нь Грегийн газар доорх гэр нь L-хэлбэрийн коридориор ордог болохоор авсыг зүгээр чирээд орчих боломжгүй. Ийм л учраас таниас тусламж хүссэн юм.

Та бодлогыг хавтгай дээр ийнхүү дүрсэлжээ : Коридорийн өргөнүүд нь дээрх үзүүлсэн шиг $a$ ба $b$ урттай байг. Коридор тэгш өнцөг үүсгэн муруйсан ба авс нь $l$ ба $w$ ($l ≥ w$) урттай. Грег аль хэдийн авсны уртыг ($l$) өндрөөсөө хамааруулан тогтоочихсон. Таны даалгавар бол авс коридороор зөөж оруулж болдог байхаар авсны өргөн ($w$) хамгийн ихдээ хэд байж болохыг олох юм. Авс хэтэрхий хүнд (цэвэр гантиг) болохоор эргэдэг дугуй хийж өгсөн ба өргөх боломжгүй юм. Гэхдээ та авсыг ямарч боломжит байдлаар эргүүлж болох юм. Авс нь коридорит орохоосоо өмнө ямарч байдлаар эргүүлсэн байж болно.

Хэрэв таныг туслах юм бол Грег таньд үхэшгүй мөнх амьдралыг өгнө гэж амласан (яаж гэдгийг нь гайхаж л байна шүү). Хэрэв туслахгүй бол ..., ер нь туслахгүй бол юу болохыг мэдээд ч яахав дээ.

Оролт

Эхний мөрөнд $a$, $b$ болон $l$ ($1 ≤ a, b, l ≤ 10^{4}$) өгүүлбэр дээр гарсан бүхэл тоонууд байна.

Гаралт

Байж болох хамгийн их өргөний уртыг 7 орны нарийвчлалтай хэвлэнэ. Хэрэв дээрх дурьдсанаар нөхцлийг хангах эерэг утгатай өргөний урт олдохгүй бол "My poor head =(" гэж хэвлэ (хашилтгүйгээр).

Бүх боломжит хариултууд $10^{ - 7}$-оос их байна. Бүх хакнуудыг энэхүү нөхцлийг хангадаг эсэх нь шалгагдана.

Орчуулсан: Б.Алтангэрэл

Жишээ тэстүүд

Оролт
2 2 1
Гаралт
1.0000000
Оролт
2 2 2
Гаралт
2.0000000
Оролт
2 2 3
Гаралт
1.3284271
Оролт
2 2 6
Гаралт
My poor head =(

Тэмдэглэл

Эхний жишээнд авсны өргөнөөр хязгаарлагдсан байна (авсны өргөн уртаас хэтэрч болохгүйг сана).

Хоёрдугаар жишээнд авсыг эргүүлж коридориор багтааж болно : эхлээд нэг талыг нь хананд хүргэхгүйгээр чирээд, нөгөө талаас нь чигээр нь түлхнэ. (ямар ч хөдөлгөөн болон эргүүлэлтийг хийж болохыг сана)

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...