B. Хаанд туслаарай!

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Энэ бодлого нь албан ёсны тэмцээний үеэр хэрэглэж байсан бодлогыг засаж өөрчилсөн хувилбар болно. Харамсалтай нь зохиогчийн анхны бодлого алдаатай байсан бөгөөд энэ бодлогыг архивд зориулан өөрчлөн хадгалав.

Эрт урьдын цагт алс холын нэгэн хаант улсын хаанд Викториа нэртэй гайхалтай үзэсгэлэнтэй охин байдаг байж. Тэд энэ явдлыг хүртэл аз жаргалтай сайхан амьдарч байжээ: нэг өдөр хорон санаат луу хаант улс уруу довтлон гүнжийг хулгайлжээ. Хаан ихэд уурлан бүх хөлөг баатраа дуудан түүний охиныг аварсан баатарт хаант улсынхаа талыг өгөхийг болон охинтойгоо гэрлүүлэхийг амлажээ.

Хэсэг хугацаанд аялсаны эцэст хөлөг баатрууд лууны үүрийг олж бүгд гүнжийг аврахаар дотогш оржээ. Хөлөг баатар болгон лууг нэг нэг удаа зүссэн бөгөөд луу үхэдхийн унажээ. Баатрууд гүнжийг авран хаан дээр эргэж ирэн бүгд гүнжтэй гэрлэхийг хүсжээ.

Асуудал нь бүх хөлөг баатрууд тэнцүү сурвалжит гаралтай, адилхан царайлаг байсан бөгөөд гүнж хэнтэй нь ч гэрлэхийг хүсэхгүй байв. Тиймээс хаан (их ухаалаг хүн байсан бөгөөд хэнийх нь ч сэтгэлийг гомдоохыг хүсэхгүй байв) хэн нь түүний охинтой тохиолдлоор гэрлэхийг зоос шидэн шийдэхээр болжээ. Тэнд нийт $n$ ширхэг хөлөг баатар байсан бөгөөд харин зоосонд хоёрхон тал байв. Сайн тал нь зоосыг шидэхэд зоос хоёр талаараа ижил магадлалтайгаар буудаг. Хаан зоосыг ашиглан бүх хөлөг баатрууд ижил боломжтойгоор яаж нэгийг нь сонгох вэ гэдгийг ихэд сонирхож байлаа (үүнд магадлал үргэлж $1 / n$-тэй тэнцүү байх ёстой). Эхлээд хаан нийт хэдэн удаа зоосыг шидэж байж ялагчийг тодруулахаа мэдэх хэрэгтэй байв. Үүнээс гадна хаан зоосоо шидэхдээ аль болох цөөхөн шидэх төлөвлөгөөтэйгөөр зоосоо шидэх ёстой. Хаанд туслана уу.

Оролт

Эхний мөрөнд бодлогонд дурьдсан $n$ ($1 ≤ n ≤ 10000$) бүхэл тоо өгөгдөнө.

Гаралт

Нийт хэдэн удаа шидэх тоог үл хураагдах бутархай байдлаар хэвлэнэ үү: "$a/b$".

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
2
Гаралт
1/1
Оролт
3
Гаралт
8/3
Оролт
4
Гаралт
2/1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...