A. Сайхан Василисад туслах нь

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сайхан Василиса алс холын вант улс дахь найзаасаа бэлэг авчээ. Бэлгэнд ирсэн хайрцганд санаанд оромгүй ямар нэг юм байгаа нь илт боловч нээж харахаас нааш яг юу байгааг нь хэлэх боломжгүй байлаа.

Хайрцаг тас хар өнгөтэй куб хэлбэртэй бөгөөд тал бүр дээрээ нэг нэг шидэт чулуутай. Аль ч хоёр шидэт чулууны өнгийг хооронд нь сольж болдог бөгөөд чулуунуудын өнгийг зөв байрлуулсан тохиолдолд хайрцаг онгойно.

Нэг өнгийн хоёр чулуунууд хоорондоо яг адилхан харагддаг ба хайрцгийг эргүүлэх замаар үүсэх бүх өнгөний дарааллыг ижилхэнд тооцно.

Хамгийн муугаар бодоход өнгөнүүдийг бүх боломжит байрлалаар байрлуулж байж л хайрцгийг ойлгох учир Василиса ер нь энэ хайрцганд хэдэн янзын өнгөний байрлал байж болохыг мэдмээр байв. Василисяд тусална уу.

Оролт

Нэг мөрөнд зайгаар тусгаарлагдсан $6$ тэмдэгт. Тэмдэгт бүр өнгийг илэрхийлэх {$R, O, Y, G, B, V$} үсэгнүүдийн нэг байна.

Гаралт

Хайрцгийг будаж болох нийт боломжийн тоо.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
YYYYYY
Гаралт
1
Оролт
BOOOOB
Гаралт
2
Оролт
ROYGBV
Гаралт
30
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...