B. Агуулсан олонлог

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хавтгай дээрх цэгүүдийн олонлогийг дурын 2 цэгийн хувьд дараах нөхцлүүдийн ядаж нэг нь биелэж байвал сайн олонлог гэж нэрийдье:

  • энэ хоёр цэг нэг хөндлөн шугаман дээр оршиж байвал
  • энэ хоёр цэг нэг босоо шугаман дээр оршиж байвал
  • энэ хоёр цэг өнцөг хоёр өнцөг нь болдог тэгш өнцөгт дотроо болон тал дээрээ энэ хоёроос өөр ядаж нэг цэгийг агуулж байвал. Энэ тэгш өнцөгтийн талууд координатын тэнхлэгүүдтэй паралель байх ёстой.

Танд хавтгай дээрх $n$ цэгийн олонлог өгөгдсөн. Энэ олонлогийг агуулсан нийт цэгийн тоо нь $2·10^5$-аас хэтрэхгүй ямар нэг сайн олонлог олно уу.

Оролт

Эхний мөрөнд өгөгдсөн цэгүүдийн тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^4$). Дараагийн $n$ мөрөнд мөр бүрд цэгийн координатыг илэрхийлэх $x_i$, $y_i$ ($-10^9 ≤ x_i, y_i ≤ 10^9$) хос бүхэл тоо байрлана. Оролтын өгөгдөлд хоорондоо давхцах цэг байхгүй.

Гаралт

Эхний мөрөнд хариу болох сайн олонлогийн цэгүүдийн тоо $m$ ($n ≤ m ≤ 2·10^5$). Дараагийн $m$ мөрөнд мөр бүрд нэг цэгийн мэдээлэл байрлана. Цэгүүдийн координатын абсолют утга $10^9$-аас хэтрэхгүй ба бүхэл координатууд байх ёстой.

$m$-н утга заавал хамгийн бага байх албагүй ба $2·10^5$-аас хэтрэхгүй л байхад хангалттай.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
2
1 1
2 2
Гаралт
3
1 1
2 2
1 2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...