Codeforces Round #804 (Div. 2)
5 өдрийн дараа |
B. Азтай тоонууд (хялбар)
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Петя азтай тоонуудад маш их дуртай. Азтай тоо гэдэг нь аравтын бичлэгтээ зөвхөн $4$ ба $7$-ын тоонууд агуулсан тоонуудыг хэлнэ. Жишээлбэл $47, 744, 4$ нь азтай тоонууд бөгөөд $5, 17, 467$ нь биш юм.
Хэрвээ азтай тооны аравтын бичлэгт ижил тооны $4$ болон $7$-гийн цифр орсон байвал супер азтай тоо гэнэ. Жишээлбэл $47$, $7744$, $474477$ нь супер азтай тоо бөгөөд $4$, $744$, $467$ нь биш юм.
Петя өөрт байгаа тооноос багагүй бөгөөд хамгийн ойр орших супер азтай тоог олохыг хүсчээ. Түүнд тусална уу.
Оролт
Ганц бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^9$). Энэ тоо тэгээр эхлэхгүй.
Гаралт
Хариу болох $n$-ээс багагүй бөгөөд $n$-тэй хамгийн ойр орших супер азтай тоо.
C++ хэл дээр 64-битийн тоо хэрэглэх үед %lld-г хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. %I64d, эсвэл cin, cout стриймийг ашиглана уу.
Орчуулсан: gmunkhbaatarmn
Жишээ тэстүүд
Оролт
4500
Гаралт
4747
Оролт
47
Гаралт
47