Codeforces Round #804 (Div. 2)
5 өдрийн дараа |
B. Азын тоонууд
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Петяа азын тоонуудад дуртай. Хэрэв аравтын тоолын дүрслэл нь 4 болон 7-оос өөр цифр агуулаагүй эерэг бүхэл тоонууд азын тоо гэдгийг хүн болгон мэддэг. Жишээ нь 47, 744, 4 бол азынх харин 5, 17, 467 азынх биш.
Хэрэв аравтын дүрслэл нь адил тооны 4, 7 цифрүүд агуулдаг бол тухайн азын тоо супер азынх. Жишээ нь 47, 7744, 474477 бол супер азынх харин 4, 744, 467 бол биш.
Нэгэн өдөр Петяа эерэг бүхэл тоо $n$-тэй тулгарсан. Түүнд $n$-ээс багагүй хамгийн бага супер азын тоог олоход тусал.
Оролт
Ганц мөрөнд эерэг бүхэл тоо $n (1 <= n <= 10^{100000})$ өгөгдөнө. Энэ тоо нь тэгийн цифрээр эхлэхгүй.
Гаралт
$n$-ээс их буюу тэнцүү хамгийн бага супер азын тоог гаргана.
Орчуулсан: devman
Жишээ тэстүүд
Оролт
4500
Гаралт
4747
Оролт
47
Гаралт
47