B. Найзууд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэгэн ѳдѳр Игор програм бичихээ зогсоон математикаар хичээллэж эхлэв. Намрын орой тэрээр ном уншин, юм бодон сууж байлаа.

Дараах ѳгүүлбэр түүний анхаарлыг татав: "Ямар ч зургаан хүний дунд эсвэл биенээ таних гурван хүн олдно, эсвэл бие биенээ танихгүй гурван хүн олдно".

Игор яагаад хамгийн багадаа зургаан хүн байгаад байгааг ойлгосонгүй. "Тэгэхээр, энэ таван хүний хувьд ч адилхан" гэж дотроо дахин дахин бодов. "Тэгэхээр гурван хүн нь бие биенээ таньдаг, нѳгѳѳ гурав нь бие биенээ танихгүй байж болж л байна. Математик үнэхээр хэрэггүй юмаа."

Игор 5 найзаа авч үзэн тэдэн дунд хэн хэн найз болохыг нь бичив. Одоо тэр эдний дунд бие биенээ таньдаг гурав, эсвэл бие биенээ таньдаггүй гурван хүн олдно гэдэг нь үнэн эсэхийг шалгаж мэдэхийг хүсч байна.

Оролт

Эхний мѳрѳнд Игорийн таван найдуудын хоорондох танилын холбооны тоо болох $m$ ($0 ≤ m ≤ 10$) тоо ѳгѳгднѳ.

Дараагийн $m$ мѳрѳнд биенээ таньдаг хоёр хүний дугаар болох $a_i$, $b_i$ ($1 ≤ a_i$, $b_i ≤ 5$; $a_i ≠ b_i$) хоёр бүхэл тоо ѳгѳгднѳ. Танилын холбоо бүр яг нэг удаа ѳгѳгдсѳн байна. Танилын холбоо нь тэгш хэмтэй байна, ѳѳрѳѳр хэлбэл $x$ хүн $y$ хүнийг таньдаг бол $y$ хүн $x$ хүнийг таньдаг байх ёстой.

Гаралт

Хэрэв тэднй дунд биенээ таньдаг гурвал эсвэл биенээ таньдаггүй гурвал олддог бол "FAIL" гэж хэвлэ. Бусад тохиолдолд "WIN" гэж хэвлэ.

Орчуулсан: Team

Жишээ тэстүүд

Оролт
4
1 3
2 3
1 4
5 3
Гаралт
WIN
Оролт
5
1 2
2 3
3 4
4 5
5 1
Гаралт
FAIL
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...