E. Lostborn сэлэм

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Игорь "WineAge II" гэх MMRPG тоглоом тоглох дуртай. Магадгүй сургуульдаа муу сурдаг нь үүнтэй холбоотой ч байж болох юм. Энэ тоглоомыг тоглодог бусдын адил тэрээр өөрийн баатраа аль болох сайн зэвсэг, тоноглолоор тоноглохыг хүснэ.

Тэрээр нэгэн өдөр тоглоомын хэлэлцүүлгийн самбарыг уншиж байгаад нэгэн сонирхолтой баримт олж мэджээ. Тоглоом доторх зэвсэг тус бүр $k$ ширхэг өөр хоорондоо ялгаатай тоонуудаар тодорхойлогдоно: $a_{1}, ...,a_{k}$. Эдгээрийг цохилтын үзүүлэлтүүд гэх ба тоглоомыг хөгжүүлэгчдийн төлөвлөгөөний дагуу тэдгээр тоонуудын хос бүр нь хоорондоо харилцан анхны байна.

Цохилтын үеэр учруулах гэмтэл нь зөвхөн зэвсгийн онцлогоос гадна баатрын хүчний үзүүлэлтээс ч хамаарах юм. Хэрэв баатрын хүч нь $n$-тэй тэнцүү бол учруулах гэмтэл нь $[1, n]$ завсар дахь $a_{i}$-д хуваагдахгүй тоонуудын тоогоор тодорхойлогдоно.

Игорь саяхан хийсэн бас нэгэн эрэл хайгуулаараа Lostborn сэлэм гэгчийг олжээ. Тэрээр тулааны үеэр энэхүү сэлмээ ашиглавал дайснууддаа хичнээн хэмжээний хохирол учруулахыг мэдэхийг хүсч байна.

Оролт

Эхний мөрөнд Игорийн баатрын хүчний үзүүлэлт болон зэвсгийн цохилтын үзүүлэлтийн тоог харуулсан $n$ болон $k$ ($1 ≤ n ≤ 10^{13}$, $1 ≤ k ≤ 100$) гэсэн хоёр бүхэл тоо байна.

Дараагийн мөр нь өөр хоорондоо зайгаар тусгаарлагдсан $k$ ширхэг $a_{i}$ ($1 ≤ a_{i} ≤ 1000$) бүхэл тоо агуулах ба эдгээр нь Lostborn сэлэмний цохилтын үзүүлэлтүүдийг харуулж байна. Өгөгдсөн $k$ тоонуудын хос бүр нь хоорондоо харилцан анхны байна.

Гаралт

Игорь тулаандаа шинэ сэлмээ ашиглавал эсрэг талын баатартаа үзүүлэх гэмтлийн хэмжээг харуулсан нэг тоог хэвлэнэ үү.

C++ дахь 64 бит бүхэл тоог унших болох бичихдээ %lld тодорхойлогч ашиглахгүй байхыг зөвлөж байна. Үүний оронд cout юм уу %I64d ашиглана уу.

Орчуулсан: gmunkhbaatarmn, Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
20 3
2 3 5
Гаралт
6
Оролт
50 2
15 8
Гаралт
41
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...