B. Шалгалтын дараа

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Оюутнууд амралтаа тэмдэглэх дуртай байдаг. Ялангуяа амралт нь сүүлийн шалгалтын өдрөөс эхэлж байвал бүр ч баяртай байна.

Игорь хэдийгээр ангийнхан шигээ програмчлалын шалгалтаа амжилттай өгч чадаагүй ч тэднийг кафед урьж нэг нэг аяга үхрийн шинэ сүүгээр дайлахаар шийдэв. Кафед ороод $m$ тооны найз нь цэсэн дээр $n$ төрлийн сүү байгааг хараад төрөл бүрээс нэг буюу $n$ ширхэг шилтэй сүү захиалав. Шил тус бүрт байгаа сүүний хэмжээ тэнцүү буюу $w$ байна.

Шилтэй сүүнүүд ирэхэд тэд хүн бүрт нэг аяга сүү байхаар $m$ тооны аяганд бүх сүүгээ хийхээр шийдэв. Шалгалтандаа унасны шийтгэл болгож Игорьт сүүг хувааж аягалах үүрэг ногдов. Тэрээр өөр төрлийн сүүнүүдийг хольж аягалахаас эмээсэн учир шилтэй сүү тус бүрийг хоёроос илүү аяганд хийхээргүй байхаар тараахыг санал болгов. Найзууд нь ч санал нийлсэн боловч үүнийг үнэндээ хэрхэн хийх вэ гэсэн асуудалтай тулгарав.

Тэдэнд шилтэй сүүг аягануудад хуваарилж хийн түүнийгээ аль болох хурдан уухад туслах програм бичнэ үү.

Игорь гайхалтай нарийн нүд, гуйвашгүй гартай учир аль нэг аяга руу дурын шилтэй сүүнээс дурын бутархай тоогоор хэмжигдэх хэмжээний сүү хийж чадахыг анхаарна уу.

Оролт

Оролтын өгөгдөл нь $n$, $w$, $m$ ($1 ≤ n ≤ 50$, $100 ≤ w ≤ 1000$, $2 ≤ m ≤ 50$) гэсэн гурван бүхэл тоо агуулах ба $n$ нь захиалсан шилтэй сүүний тоо, $w$ нь шилтэй сүү тус бүрийн эзлэхүүн, $m$ нь хамт байгаа найзуудын тоог тус тус илэрхийлнэ.

Гаралт

Хэрэв нэг шилтэй сүүг хоёроос илүү аяганд хийхгүй байх боломжтой бол эхний мөрөнд "YES" гэж хэвлэнэ үү. Хэрэв боломжгүй бол "NO" гэж хэвлэнэ үү.

Хэрэв "YES" гэж хэвлэсэн тохиолдолд дахин $m$ мөр хэвлэнэ. Үүний $i$-р мөр нь "$b$ $v$" байдалтай хоёроос илүүгүй хосоос бүрдэх ёстой. Ийм хос тоо тус бүр нь $b$-р ($1 ≤ b ≤ n$) шилнээс $i$ дахь оюутны аяганд хийсэн $v$ ($v > 0$) хэмжээний сүүг илэрхийлнэ. Мөр бүрийн $b$ тоонууд нь өөр хоорондоо ялгаатай байна.

Хэрэв хэд хэдэн хариу байвал аль нэгийг нь л хэвлэхэд болно. Бодит тоог хамгийн багадаа $6$ орны нарийвчлалтай хэвлээрэй.

Орчуулсан: gmunkhbaatarmn, Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
2 500 3
Гаралт
YES
1 333.333333
2 333.333333
2 166.666667 1 166.666667
Оролт
4 100 5
Гаралт
YES
3 20.000000 4 60.000000
1 80.000000
4 40.000000 2 40.000000
3 80.000000
2 60.000000 1 20.000000
Оролт
4 100 7
Гаралт
NO
Оролт
5 500 2
Гаралт
YES
4 250.000000 5 500.000000 2 500.000000
3 500.000000 1 500.000000 4 250.000000
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...