A. Хавтаснууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Игор зарим хавтаснуудаа устгахаар болов. Түүний $D$ дискэнд $1$-ээс $n$-ээр дугаарлагдсан $n$ хавтас зүүнээс баруун тийш, дээрээс доош гэсэн дарааллаар байрлаж байгаа бѳгѳѳд нэг мѳрѳнд $m$ хавтас байрлаад дараагийн мѳрѳнд шилжнэ.

Тэрээр $a$-аас $b$ дугаартай хавтсуудыг устгах хэрэгтэй ба курсор ашиглан бүгдийг нь нэг дор идэвхжүүлэн Shift+Delete хослолыг ашиглан устгахыг хүсч байна. Курсорыг нэг удаа ашиглахдаа тэгш ѳнцѳгт талбайн доторх хавтсуудыг идэвхжүүлж болно. Ямар нэгэн үйлдлийн хувьд ѳмнѳ идэвхжсэн хавтас тухайн тэгш ѳнцѳгт дотор орж байвал идэвхжихээ болино. Тэгвэл хамгийн цѳѳндѳѳ хэдэн үйлдлийн дараа устгахыг хүссэн бүх хавтаснуудыг идэвхжүүлж болох вэ?

Оролт

Ганц мѳрѳнд $n$, $m$, $a$, $b$ ($1 ≤ n$, $m ≤ 10^9$, $1 ≤ a ≤ b ≤ n$) дѳрвѳн бүхэл тоо ѳгѳгднѳ. Эдгээр нь Игорийн компьютэр дэх хавтаснуудын тоо, дэлгэцний ѳргѳн, устгах шаардлагатай эхний ба сүүлийн хавтасны дугаар болно.

Гаралт

$a$-аас $b$ дугаартай хавтаснуудыг идэвхжүүлж болох боломжит хамгийн цѳѳн үйлдлийн тоо.

Орчуулсан: Team

Жишээ тэстүүд

Оролт
11 4 3 9
Гаралт
3
Оролт
20 5 2 20
Гаралт
2

Тэмдэглэл

The images below illustrate statement tests.

The first test:

In this test we can select folders 3 and 4 with out first selection, folders 5, 6, 7, 8 with our second selection and folder 9 with our third, last selection.

The second test:

In this test we can first select all folders in the first row (2, 3, 4, 5), then -- all other ones.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...