Монгол хэлээр
In English
По-Русски
Сайтын тухай
Тэмцээнүүд
Бодлогууд
Чансаа
Орчуулгын саналууд (211)
mn/92-B
com/92-B
Хадгалах
Fullscreen
# Хоёртын тоо Бяцхан далайн морь Фэйнги математикт маш их хайртай. Тийм учраас тэр уйдсан үедээ тоонд зарим нэг үйлдлүүдийг хийж тоглодог. Фэйнги ямар нэг эерэг бүхэл $x$ тоог авах ба үүнээс нэгийг гаргаж авахыг хүссэн. $x$ нь $1$-тэй тэнцээгүй үед Фэйнги дараах үйлдлийг давтан хийнэ: Хэрвээ $x$ сондгой бол түүн дээр $1$-ийг нэмнэ, эсрэг тохиолдолд тэр $x$ тоог $2$-т хуваана. Фэйнги ямар нэгэн эерэг бүхэл тоонд үйлдлийг төгсгөлөг удаа хийгээд дуусдаг гэдгийг мэддэг. $x$ тооноос нэгийн тоог гаргаж авахын тулд Фэйнги хэдэн үйлдэл гүйцэтгэх шаардлагатай вэ? ## Оролт Нэг мөрөнд хоёртын тооллын эерэг бүхэл $x$ тоог оруулна. $x$-ийн эхний цифр нь тэгээс ялгаатай байх ба энэ цифрүүдийн тоо нь $10^{6}$-аас хэтрэхгүй байна. ## Гаралт Шаардсан тоог хэвлэнэ. ## Тэмдэглэл Гурав дугаар жишээг авч үзье. $101110$ тоо тэгш иймээс $2$-т хуваах ёстой гэсэн үг. Хуваасны дараа Фэйнги $10111$ гэсэн сондгой тоог авах ба үүн дээр нэгийг нэмнэ. $11000$ тоог $2$-т гурван удаа дараалан хуваасны дараа $11$ гэсэн тоо гарна. Үлдсэн тоог нэгээр нэмэгдүүлэх ($100$ болно) ба дараа нь $2$-т хоёр удаа дараалан хуваана. Ингээд үр дүнд нь бид $1$-ийг авна. -- Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
1
Гаралт
0
Оролт
1001001
Гаралт
12
Оролт
101110
Гаралт
8
Тэмдэглэл