B. Хоёртын тоо

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан далайн морь Фэйнги математикт маш их хайртай. Тийм учраас тэр уйдсан үедээ тоонд зарим нэг үйлдлүүдийг хийж тоглодог.

Фэйнги ямар нэг эерэг бүхэл $x$ тоог авах ба үүнээс нэгийг гаргаж авахыг хүссэн. $x$ нь $1$-тэй тэнцээгүй үед Фэйнги дараах үйлдлийг давтан хийнэ: Хэрвээ $x$ сондгой бол түүн дээр $1$-ийг нэмнэ, эсрэг тохиолдолд тэр $x$ тоог $2$-т хуваана. Фэйнги ямар нэгэн эерэг бүхэл тоонд үйлдлийг төгсгөлөг удаа хийгээд дуусдаг гэдгийг мэддэг.

$x$ тооноос нэгийн тоог гаргаж авахын тулд Фэйнги хэдэн үйлдэл гүйцэтгэх шаардлагатай вэ?

Оролт

Нэг мөрөнд хоёртын тооллын эерэг бүхэл $x$ тоог оруулна. $x$-ийн эхний цифр нь тэгээс ялгаатай байх ба энэ цифрүүдийн тоо нь $10^{6}$-аас хэтрэхгүй байна.

Гаралт

Шаардсан тоог хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
1
Гаралт
0
Оролт
1001001
Гаралт
12
Оролт
101110
Гаралт
8

Тэмдэглэл

Гурав дугаар жишээг авч үзье. $101110$ тоо тэгш иймээс $2$-т хуваах ёстой гэсэн үг. Хуваасны дараа Фэйнги $10111$ гэсэн сондгой тоог авах ба үүн дээр нэгийг нэмнэ. $11000$ тоог $2$-т гурван удаа дараалан хуваасны дараа $11$ гэсэн тоо гарна. Үлдсэн тоог нэгээр нэмэгдүүлэх ($100$ болно) ба дараа нь $2$-т хоёр удаа дараалан хуваана. Ингээд үр дүнд нь бид $1$-ийг авна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...