A. Чипс

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$n$ далайн морь тойрон суусан байна. Тэд бүгдээрээ цагийн зүүний дагуу дугаарлагдсан: $2$ дугаартай далайн морь нь $1$ дугаартай далайн морины зүүн талд, $3$ дугаартай далайн морь $2$ дугаартай далайн морины зүүн талд, ..., $1$ дугаартай далайн морь $n$ дугаартай далайн морины зүүн талд суусан.

Хөтлөгчид $m$ ширхэг чипс байгаа. Хөтлөгч тойргийн голд зогсоод $1$ дугаартай далайн мориноос эхлэн цагийн зүүний дагуу чипс өгч эхлэсэн. $i$ дугаартай далайн морь $i$ чипс авна. Хэрвээ хөтлөгч тухайн далайн моринд шаардлагатай тооны чипсийг өгч чадахгүй байгаа бол хөтлөгч үлдсэн чипсүүдийг аваад үйлдлийг дуусгана. $n$ ба $m$ өгөгдсөн бол хөтлөгчид хэдэн чипс үлдэхийг тодорхойл.

Оролт

Эхний мөрөнд хоёр бүхэл $n$ ба $m$ ($1 ≤ n ≤ 50$, $1 ≤ m ≤ 10^{4}$) тоонууд агуулагдана. Эдгээр нь харгалзан далайн морины тоо ба чипсний тоо юмаа.

Гаралт

Эцэст нь хөтлөгчид үлдсэн чипсний тоог хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4 11
Гаралт
0
Оролт
17 107
Гаралт
2
Оролт
3 8
Гаралт
1

Тэмдэглэл

Эхний жишээнд хөтлөгч $1$ дугаартай далайн моринд нэг чипс, $2$ дугаартай далайн моринд хоёр чипс, $3$ дугаартай далайн моринд гурван чипс, $4$ дугаартай далайн моринд дөрвөн чипс өгөөд дахин $1$ дугаартай далайн моринд нэг чипс өгнө. Үүний дараа хөтлөгчийн бүх чипс дуусна. Тэр $2$ дугаартай далайн моринд ямар ч чипс өгч чадахгүй ба үйлдэл дуусна.

Гурав дахь жишээнд хөтлөгч $1$ дугаартай далайн моринд нэг чипс, $2$ дугаартай далайн моринд хоёр чипс, $3$ дугаартай далайн моринд гурван чипс өгсөний дараа дахин $1$ дугаартай далайн моринд нэг чипс өгсөн. Хөтлөгчид нэг чипс үлдсэн ба тэр $2$ дугаартай далайн моринд нэг чипс өгч чадахгүй учраас хөтлөгч сүүлийн нэг чипсийг авна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...