B. Дараалал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нисэх онгоцны буудал дээр $n$ далайн моринууд дараалан зогссон байна. Тэд дарааллын сүүл хэсгээс эхлэн дугаарлагдсан: $1$-р далайн морь дарааллын төгсгөлд $n$-р далайн морь дарааллын эхэнд зогссон. $i$-р далайн морь $a_{i}$ настай.

Хэрвээ $i$-р далайн морины өмнө түүнээс залуу далайн морь зогсвол тэр дургүйцдэг, өөрөөр хэлвэл хэрэв $j$ ($i < j$) ийм үед $a_{i} > a_{j}$ байвал дургүйцнэ. $i$-р далайн морины дургүйцэл нь түүнээс өмнө хамгийн хол зогссон өөрөөс нь залуу далайн морь хоорондын далайн морины тоотой тэнцүү. Энэ нь түүнээс залуу далайн морь хол зогсох тусам илүү дургүйцнэ гэсэн үг.

Нисэх онгоцны буудлын менежер дараалалд байгаа $n$ далайн морь тус бүрийн дургүйцлийн тоог чамаас асууж байна.

Оролт

Эхний мөрөнд бүхэл $n$ ($2 ≤ n ≤ 10^{5}$) тоог агуулагдана. Энэ нь дараалал дахь далайн морины тоо. Хоёр дахь мөрөнд бүхэл $a_{i}$ ($1 ≤ a_{i} ≤ 10^{9}$) тоонууд агуулагдана.

Зарим далайн морь чацуу байж болно, гэвч дарааллын эхэнд байгаа далайн морь нь ядаж нэг далайн мориноос залуу байх хэрэгтэйг анхаарна уу.

Гаралт

$n$ тоонууд хэвлэнэ: Хэрвээ $i$-р далайн моринд бүх зүйл таалагдаж байвал "-1" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд $i$-р далайн морины дургүйцлийг хэвлэнэ. Энэ нь түүнээс өмнө хамгийн хол зогссон залуу далайн морь хүртэлх бусад далайн морины тоо юмаа.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
6
10 8 5 3 50 45
Гаралт
2 1 0 -1 0 -1 
Оролт
7
10 4 6 3 2 8 15
Гаралт
4 2 1 0 -1 -1 -1 
Оролт
5
10 3 1 10 11
Гаралт
1 0 -1 -1 -1 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...