A. Сонины гарчиг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Валрусланд-д сонин хэвлэгдсэн. Үүний гарчиг нь $s_{1}$ ба энэ нь жижиг латин үсэгнүүдээс бүрдэнэ. Бяцхан далайн морь Фэйнги хэд хэдэн сонин худалдаж аваад, тэдгээрийн гарчгийг нь хайчилж хооронд нь наагаад нэг том тэмдэгт мөр авсан. Дараа нь далайн морь тэмдэгт мөрөөс хэсэг үсгийг арилгаж шинэ үг $s_{2}$-ийг гаргаж авсан. Фэйнги-гийн арилгасан үсэгнүүдийн оронд ямар ч хоосон зай үүсэхгүй гэж үзнэ. Энэ тэмдэгт мөр нь тасралтгүй хэвээр байх ба энэ нь зөвхөн жижиг латин үсэгнүүдээс бүрдэнэ.

Жишээлбэл, гарчиг нь "$abc$" гэж үзье. Бид гарчгуудыг хооронд нь нийлүүлж "$abcabc$" гэсэн тэмдэгт мөрийг авна. Хэрвээ бид $1$ ба $5$ байрлалтай үсэгнүүдийг арилгасан бол "$bcac$" гэсэн үг үүснэ.

Фэйнги $s_{1}$ гарчгийг хамгийн багадаа хэдийг нааж хэд хэдэн үсгийг арилгах замаар $s_{2}$-ийг гаргаж авах вэ?

Оролт

Хоёр мөр өгөгдөл оруулна. Эхний мөрөнд гарчиг $s_{1}$ агуулагдана, хоёр дахь мөрөнд $s_{2}$ үг агуулагдана. Мөрүүд нь зөвхөн жижиг латин үсэгнүүдээс бүрдэнэ ($1 ≤ |s_{1}| ≤ 10^{4}, 1 ≤ |s_{2}| ≤ 10^{6}$).

Гаралт

Хэрвээ дээр тодорхойлсон нөхцөл дахь $s_{2}$ үгийг авах боломжгүй бол "-1" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд өгөгдсөн $s_{2}$ үгийг гаргаж авхын тулд наах хэрэгтэй $s_{1}$ гарчгийн хамгийн бага тоог хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
abc
xyz
Гаралт
-1
Оролт
abcd
dabc
Гаралт
2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...