B. Африкийн үгийн сүлжээ

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Африкийн үгийн сүлжээ нь $n × m$ хэмжээтэй тэгш өнцөгт хүснэгт юмаа. Хүснэгтийн нүд бүрт яг нэг үсэг байна. Энэ хүснэгт нь (үгийн сүлжээ) тайлж унших хэрэгтэй зарим шифрлэгдсэн үгийг агуулна.

Үгийн сүлжээг шийдэхийн тулд та мөр болон баганы давхардсан үсгүүдийг гаргаж хаях ёстой. Өөрөөр хэлбэл тухайн мөр баганд яг адилхан үсэг дор хаяж нэг удаа агуулагдсан бол солбилцсон гэж үзнэ. Түүнээс гадна, бүх үсгүүд нэгэн зэрэг солбилцохгүй.

Тухайн үсгэнд давхардсан үсгүүд нь солбицолд байхгүй үед бид тухайн үсгийг тэмдэгт мөрөнд бичих ёстой. Илүү өндөр байрлалд байгаа үсгийн өмнө нь бага байрлалд байгаа үсэг байрлана. Хэрвээ үсэгнүүдийг нэг мөрөнд байрлуулсан бол хамгийн зүүн талын үсгээс эхлэнэ. Үр дүнд гарсан үг нь бодлогын хариулт болно. Өөрөөр хэлбэл тухайн үсгийг агуулж байгаа мөр багананд түүнээс өөр түүнтэй адил үсэг байхгүй бол тэрхүү үсгийг үлдээнэ гэсэн үг.

Танд Африкийн үгийн сүлжээг тайлахыг санал болгосон буюу шифрлэгдсэн үгийг хэвлэнэ.

Оролт

Эхний мөрөнд хоёр бүхэл $n$ ба $m$ ($1 ≤ n, m ≤ 100$) тоонууд агуулагдана. Дараагийн $n$ мөр бүрд $m$ ширхэг жижиг латин үсгүүд агуулагдана. Энэ нь үгийн сүлжээний хүснэгт юмаа.

Гаралт

Шифрлэгдсэн үгийг нэг мөрөнд хэвлэнэ. Энэ хариулт нь дор хаяж нэг үсгээс бүрдсэн байна.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
3 3
cba
bcd
cbc
Гаралт
abcd
Оролт
5 5
fcofd
ooedo
afaoa
rdcdf
eofsf
Гаралт
codeforces
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...