A. Төмөр татлаган зам

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Их сургуулийн оюутнуудын групп уулын оройд очиж зугаалахыг хүссэн. Үүний тулд тэд төмөр татлаган зам ашиглахыг хүссэн.

Төмөр татлаган зам нь хэд хэдэн төмөр татлаган замын зогсоолд утсаар өлгөгдсөн машинуудаар илэрхийлэгдэнэ. Татлага нь эхний болон эцсийн төмөр утсан замын зогсоолын (эдгээр зогсоолуудын хамгийн эхнийх нь уулын бэлд харин хамгийн сүүлийнх нь уулын оройд байрлана) хооронд циклтэйгээр хуйлагдсан. Татлага хөдлөх ба энэ хэмжээгээр холбогдсон машинууд нь хөдлөнө.

Машинуудын тоо нь гуравт хуваагдах ба гурван өөр өнгөөр будагдсан: улаан, ногоон, хөх өнгөтэй байх ба улаан машин бүрийн ард ногоон, ногоон машин бүрийн ард хөх, хөх машин бүрийн ард улаан машин явна. Машин бүр хоёроос илүүгүй хүн тээвэрлэх ба машинууд нэг минутын зайтай ирэх ба уулын оройд ирэх гэж яг $30$ минут болно.

Бүх оюутнууд гурван группд хуваагдсан: тэдний $r$ нь зөвхөн улаан машинд дуртай бол $g$ нь зөвхөн ногоон машинд дуртай харин $b$ нь зөвхөн хөх машинд дуртай. Оюутан өөрийн дургүй өнгөтэй машинд хэзээ ч суухгүй.

Эхний ирэх (хугацааны $0$ агшинд) машин улаан өнгөтэй байна. Бүх сурагчид уулын оройруу өгсөхөд шаардагдах хамгийн бага цагийг тодорхойл.

Оролт

Эхний мөрөнд гурван бүхэл тоон утга $r$, $g$ ба $b$ ($0 ≤ r, g, b ≤ 100$) байна. $r + g + b > 0$ гэдэг нь тодорхой буюу нэг групп дор хаяж нэг оюутнаас тогтоно.

Гаралт

Бүх оюутнуудын групп бүхэлдээ уулын оройруу өгсөхөд шаардлагатай хамгийн бага цагийг илэрхийлэх нэг тоог хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
1 3 2
Гаралт
34
Оролт
3 2 1
Гаралт
33

Тэмдэглэл

Эхний жишээг авч үзье.

Хугацааны $0$ агшинд улаан машин ирэх ба $r$ группийн нэг оюутан суух ба уулын оройд хугацааны $30$ агшинд очно.

Хугацааны $1$ агшинд ногоон машин ирэх ба $g$ группийн хоёр оюутан суух ба уулын оройд хугацааны $31$ агшинд очно.

Хугацааны $2$ агшинд хөх машин ирэх ба $b$ группийн хоёр оюутан суух ба уулын оройд хугацааны $32$ агшинд очно.

Хугацааны $3$ агшинд улаан машин ирэх ба үлдсэн нэг оюутан улаан өнгөнд дургүй учир улаан машиныг хоосон явуулна.

Хугацааны $4$ агшинд ногоон машин ирэх ба $g$ группийн нэг оюутан суух ба уулын оройд хугацааны $34$ агшинд очно.

Ингээд бүх оюутан уулын оройд очих ба нийт шаардлагатай цаг нь яг $34$ минут.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...