E. Гал ба Мөс

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Галын эзэн хаан мөсний хаант улсруу довтлов. Тэр цасан хатны оршин буй Мөсөн цайзад аль хэдийн оччихсон байлаа. Тэр хотын хананаас холгүй өөрийн цэргээ $n$ урттай хэсэг болгон жагсаасан байв. Зөвхөн мөсөн шидтэн Соломон мөсний хаант улсыг аварч чадна.

$n$-урттай хэсэг цайзын хананаас яг $1$ нэгж зайд орших ба үүнийг $n$ ширхэг нэгж хэсгүүд гэж төсөөлье. Зарим нэгжийн хэсгүүдэд галын чөтгөрүүд байрладаг (нэг байрлалд нэгээс илүүгүй чөтгөр байна). Чөтгөр бүр тодорхой эерэг бүхэл тоогоор илэрхийлэгдэх хүчтэй. Бид галын чөтгөрүүдийг сул зогсож байгаа гэж үзэж болно.

Соломон анхнаасаа цайзын хананы ойролцоо байрласан байсан. Тэр эдгээр үйлдлийг дарааллаад хэд хэдэн удаа хийж чадна.

  • $”L”$ - Соломон нэг нэгжийг зүүн тийш шилжүүлнэ. Энэ хөдөлгөөнийг цайзын ханан дээр хийх боломжгүй.
  • $”R”$ - Соломон нэг нэгжийг баруун тийш шилжүүлнэ. Энэ хөдөлгөөнийг баруун талд нь мөсөн блок байхгүй бол хийх боломжгүй.
  • $”A”$ - Соломоны баруун талд юу ч байхгүй бол, Соломон өөрийн зогсож байгаа блок хүртэл түргэн хөлддөг мөсөн блок бүтээнэ. Хэрэв аль хэдийн мөсөн блок байгаа бол, Соломон үүнийг устгана. Устсан блокоос баруун тийшэх блокууд үлдэх боловч ямар нэг дэмжлэггүй байх болно. Эдгээр блокууд удахгүй нурах болно.

Соломоны үйлдлийн үр дүнд, мөсөн блокуудын хэсэг унах болно. Галын чөтгөр дээр мөсөн блок унахад, блок уурших ба чөтгөрийн хүчийг $1$-ээр багасгадаг. Чөтгөрийн хүч $0$ болоход, чөтгөр устдаг. Доорх зураг үүнийг хэрхэн болдогыг харуулсан байгаа. Чөтгөр байхгүй газар унасан мөсөн блок маш олон жижиг хэсэг болон хуваагдаж хэн нэгнийг гэмтээлгүйгээр алга болдог.

Соломонд галын эзэн хааны цэргүүдийг хамгийн бага хугацаанд устгахад туслаарай.

Оролт

Эхний мѳрѳнд бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 1000$). Дараагийн мөр $n$ тоо агуулна, тэдгээрийн $i$-дэх нь $i$-дэх байрлалд зогсож буй чөтгөрийн хүчийг харуулах $1$-$100$-н хооронд орших бүхэл тоо. $i$-дэх байрлалд чөтгөр байхгүй бол, $i$ тоо $0$-тэй тэнцүү. Оролтын өгөгдөлд ядаж нэг чөтгөр байгаа нь баталгаатай.

Гаралт

$”L”$, $”R”$ ба $”A”$ тэмдэгтүүдийг агуулсан хамгийн бага урттай тэмдэгт мөрийг хэвлэ - Шаардлагатай үр дүнд хүргэх үйлдлүүдийн дараалал. Хэд хэдэн боломжтой хариулт байвал, аль нэгийг нь хэвлэ.

Орчуулсан: kami-sama

Жишээ тэстүүд

Оролт
3
1 0 1
Гаралт
ARARARALLLA
Оролт
3
0 2 0
Гаралт
ARARALAARALA
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...