A. Аккорд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася хѳгжим сурч байна.

Тэр олон сонирхолтой зүйлүүд сурсан. Жишээлбэл, $C$, $C#$, $D$, $D#$, $E$, $F$, $F#$, $G$, $G#$, $A$, $B$, $H$ гэсэн $12$ нот байдгийг мэдэж авсан. Бас тэр эдгээр нотууд: $H$-ийн дараа $C$, $C$-ийн ѳмнѳ $H$ нот байрлана гэх мэтээр энэ дарааллаараа давтагддаг гэдгийг мэддэг. $C$ нот хамгийн эхэнд байрлана. Нотнуудын хоорондох хѳгжмийн хэмжээг тон гэдэг нэгжээр илэрхийлдэг. Дараалсан хоёр нотны хоорондох зѳрүү нь яг хагас тон буюу $0,5$ тон байна. Хоёр нотны зай гэж эхний нотноос их байдаг хамгийн бага нѳгѳѳ нот хүртэлх хэмжээг хэлнэ. Ѳѳрѳѳр хэлбэл $C$, $E$-ийн хоорондох зай $4$ хагас тон, $E$, $C$-ийн хоорондох зай $8$ хагас тон байна.

Вася бас аккорд гэж юу болохыг мэднэ. Аккорд нь ямар нэг гурваас цѳѳнгүй нотны нэгдэл байдаг. Гэхдээ Вася одоогоор яг гурван нотноос бүрдэх аккорд дээр ажиллаж байна. Тэр аль хэдийн мажор, минор гэсэн хоёр тѳрлийн гурвалын хоорондох ялгааг олж чаддаг болсон байв.

Мажорын гурвалыг тодорхойлъё. $X$, $Y$, $Z$ гурван нот агуулсан гэж үзье. Хэрвээ эдгээрийн хувьд $X$, $Y$-ийн хоорондох зай $4$ хагас тон, $Y$, $Z$-ийн хоорондох зай $3$ хагас тон, $X$, $Z$-ийн хоорондох зай $7$ хагас тон байхаар дарааллуулж болдог бол уг гүрвалыг мажор гэнэ.

Минорын гурвал нь дээрхээс $X$, $Y$-ийн хоорондох зай $3$ хагас тон, $Y$, $Z$-ийн хоорондох зай $4$ хагас тон гэдгээрээ ялгагдна.

Жишээлбэл, $"C\ E\ G"$ гурвал нь $C$, $E$-ийн хоорондох зай $4$ хагас тон, $E$, $G$-ийн хоорондох зай $3$ хагас тон тул мажор юм. Мѳн $"C#\ B\ F"$ гурвал нь минор, учир нь үүнийг $"B\ C#\ F"$ дараалалд оруулбал $B$, $C#$-ийн хоорондох зай $3$ хагас тон, $C#$, $F$-ийн хоорондох зай $4$ хагас тон.

Васяд, багшийн түүнд ѳгсѳн гурвалыг ангилахад нь туслана уу.

Оролт

Зѳвхѳн нэг мѳрѳнд гурван нот зайгаар тусгаарлагдан дээрх тэмдэглэгээгээр илэрхийлэгдэн ѳгѳгднѳ.

Гаралт

Хэрвээ мажор бол $major$, минор бол $minor$, аль нь ч биш бол $strange$ гэж хэвлэ. Вася ямар ч байсан хариу хоёрдмол утгагүй гэдгийг амалж байна. Энэ нь нэгэн зэрэг мажор, минор болдог аккорд байхгүй гэсэн үг.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
C E G
Гаралт
major
Оролт
C# B F
Гаралт
minor
Оролт
A B H
Гаралт
strange
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...