A. Галт тэрэгнүүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Програмист Вася "Програмчлал" нэртэй метроны шугамын төв буудлын ойр амьдардаг. Тэр Даша ба Маша гэх $2$ найз охинтой. Мэдээж тэр хоёр нэг нэгнийгээ мэдэхгүй бөгөөд тэдний гэр нь харгалзан энэхүү метроны шугамын хоёр өөр захад байдаг.

Васяд зав гарвал аль нэг найз охиныдоо очихоор метроны буудал руу очиж эхний галт тэрэг ирэхийг хүлээж, галт тэргэнд суугаад замын төгсгөл хүртэл явж харгалзах охиныд очно. Гэхдээ галт тэрэг өөр өөр давтамжтай явдаг. Дашагийн чиглэлийн галт тэрэг $a$ минут тутамд, Машагийн чиглэлийнх $b$ минут тутамд явна. Хэрэв $2$ галт тэрэг зэрэг ирвэл Вася цөөн удаа явсан галт тэргэнд сууна. Өөрөөр хэлбэл, явсан давтамж нь цөөн галт тэрэгний чиглэлд байдаг охиныд очно (3 дахь жишээний тэмдэглэлийг харна уу).

Васяг гарч ирэхээс өмнө галт тэрэгнүүд зэрэг хөдөлж эхэлсэн гэж үзнэ. Энэ нь галт тэрэгний цагийн хуваарьт $2$ галт тэрэг зэрэг ирэх агшин байна гэсэн үг юм.

Аль найз охиныдоо их очихыг тоолоход Васяд туслаарай.

Оролт

Эхний мөр нь $a$, $b$ ($a≠b, 1≤a, b≤10^{6}$) 2 бүхэл тоог агуулна.

Гаралт

Дашагийнд илүү очих бол "Dasha", Машагийнд илүү очих бол "Masha" эсвэл тэр 2 дээр ижил давтамжтай очих бол "Equal" гэж хэвлээрэй.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
3 7
Гаралт
Dasha
Оролт
5 3
Гаралт
Masha
Оролт
2 3
Гаралт
Equal

Тэмдэглэл

$3$ дахь жишээг авч үзье. $2$ галт тэрэг хугацааны $0$ агшинд явж эхэлсэн гэе. Галт тэрэгний ирэх агшин $6$ гэсэн мөчлөгтэй байх нь тодорхой байна. Тиймээс энэ нь Вася хугацааны $[0, 6]$ интервал дахь агшинд метронд суухаар бууж ирвэл тэр 2 охин дээр тэнцүүхэн очно гэдгийг мэдэхэд хангалттай байгаа юм.

Хэрэв тэр $0-2$ хугацааны агшинд метронд суухаар бууж ирвэл тэр $2$ дахь минутанд ирэх галт тэргэнд сууж Дашагийнд очно.

Хэрэв тэр $2-3$ хугацааны агшинд метронд суухаар бууж ирвэл тэр $3$ дахь минутанд ирэх галт тэргэнд сууж Машагийнд очно

Хэрэв тэр $3-4$ хугацааны агшинд метронд суухаар бууж ирвэл тэр $4$ дэх минутанд ирэх галт тэргэнд сууж Дашагийнд очно.

Хэрэв тэр $4-6$ хугацааны агшинд метронд суухаар бууж ирвэл тэр $6$ дахь минутанд ирэх 2 галт тэргийг хүлээж Машагийнх руу явах галт тэргэнд сууна. Учир нь Машагийн чиглэлд галт тэрэг цөөн удаа явсан.

Нийтдээ Маша болон Дашагийнд очиж болох хугацаа нь нийт мөчлөгөөс ижил хэмжээг эзлэх буюу тус бүр 3 минут байна. Иймээс Вася $2$ найз охиныдоо очиж байх тохиолдол нь тэнцүү байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...