B. Тетрис дахин сэргэсэн нь

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Физикч Волл өөрийн судалж буй бүх зүйлийн онол хэмээх судалгааныхаа хажуугаар хүнийг тайвшруулдаг нэгэн тоглоомыг тоглох дуртай байжээ.

Тоглоомын харагдах байдал нь $n × m$ хэмжээ бүхий тэгш өнцөгт тоглоомын талбар болон хянах самбараас тогтдог байв. Анхандаа тоглоомын талбарыг зарим нүднүүд нь бөглөгдсөн байхад зарим нь хоосон байх юм. Хянах самбар нь бүх төрлийн 2, 3, 4 болон 5 нүднээс тогтох холбогдсон (холбогдсон гэдэг нь талаараа холбогдсон гэсэн утгатай) дүрснүүдийн зургийг агуулах бөгөөд мөн тэдгээр дүрснүүдийн эргүүлсэн дүрсүүд болон толинд үүсэх тусгал дүрсүүдийг хүртэл агуулсан байх юм. Тоглогч нь хянах самбараас ямар ч хамаагүй дүрсийг хуулан авч болох бөгөөд түүнийгээ тоглоомын талбарын хоосон нүдтэй байсаар байгаа газарт байрлуулах юм. Мэдээж хэрэг ямар ч дүрс нь хэдэн ч удаа хэрэгтэй байгаа тоогоороо хэрэглэгдэж болно.

Волл-ын зорилго бол бүтэн талбарыг ямар ч хоосон нүд үлдээгүй байхаар дүрсүүдийг байрлуулах бөгөөд мөн үүнээсээ таашаал авах байлаа.

Анхандаа хоосон байх бүх нүднүүд нь ямар нэгэн дүрсийн яг нэг нүдээр хучигдсан байх ёстой бөгөөд дүрс болгон нь тэр чигээрээ тоглоомын талбар дотор байрласан байх ёстой юм. Өөрөөр хэлбэл ямар нэгэн дүрсийг тоглоомын талбараас гадна гарган байрлуулж болохгүй.

Зурагт дүрсэлсэн хар нүднүүд нь тоглоомын талбарын анхандаа бөглөгдсөн байсан нүднүүдийг илэрхийлэх ба нэг өнгийн хэсгүүд нь дүрсүүдийг илэрхийлэх юм.

Оролт

Эхний мөрөнд 2 бүхэл тоо $n$ болон $m$ ($1 ≤ n, m ≤ 1000$) өгөгдөх ба эдгээр нь харгалзан тоглоомын талбарын өндөр болон өргөнийг илэрхийлнэ. Дараагийн $n$ мөрийн мөр болгонд $m$ ширхэг тэмдэгт өгөгдөх ба эдгээр нь тоглоомын хүснэгтийн анхны байдлыг дүрслэх юм: Хэрэв тоглоомын талбарын $i$-дахь мөрний $j$-дэх нүд нь бөглөгдсөн байвал оролтод өгөгдөх $i$-дахь мөрний $j$-дэх тэмдэгт нь "#" гэж өгөгдөх бөгөөд хэрэв бөглөгдөөгүй буюу хоосон нүд байвал тухайн нүд нь "." гэж өгөгдөнө.

Гаралт

Хэрэв тоглоомд ялах ямар ч боломжгүй бол "-1" (хашилтгүйгээр) гэсэн ганц тоог хэвлэнэ үү. Бусад тохиолдолд тоглоомын талбарыг дүрсүүдээр хучсан хучилт болгоноо дараах хэлбэртэйгээр хэвлэнэ: дүрс болгон нь ямар нэгэн цифрээр дүрслэгдэх ба хоорондоо талаараа шүргэлцэж буй дүрснүүд нь ялгаатай цифрүүдээр дүрслэгдсэн байх юм. Мөн анхандаа бөглөгдсөн байсан нүднүүд нь "#"-аар дүрслэгдэнэ.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2 3
...
#.#
Гаралт
000
#0#
Оролт
3 3
.#.
...
..#
Гаралт
5#1
511
55#
Оролт
3 3
...
.##
.#.
Гаралт
-1
Оролт
1 2
##
Гаралт
##

Тэмдэглэл

3-дахь жишээнд ямар ч хоосон хөрш нүдгүй баруун доод булангийн хоосон нүдийг хучих ямар ч арга байхгүй байна.

4-дэх жишээнд Волл ямар ч зүйл хучих хэрэггүй бөгөөд бид зүгээр л оролтод өгөгдсөн тоглоомын талбарыг хэвлэхэд болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...