A. Даалуу

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бид бүхэн "$2 × n$ хэмжээтэй хүснэгтийг $1 × 2$ хэмжээтэй даалуугаар хичнээн янзаар хучиж болох вэ?" гэсэн бодлогыг мэдэх билээ. Магадгүй боломжийн тоо нь Фибоначийн тоонууд гардгийг ч санаж байгаа байх. Одоо бидний бодох бодлого мөн л тэгш өнцөгт хүснэгтийг даалуугаар хучиж бодлого байх болно.

Чамд $4 × n$ ($4$ мөр, $n$ багана) хэмжээтэй тэгш өнцөгт талбай өгөгджээ. $n - 1$ ширхэг хүснэгтийн босоо шугам бүр ядаж нэг даалууг яг голоор нь хуваадаг байхаар хүснэгтийг даалуугаар хуч. Хучилтанд даалуунууд хоорондоо давхардаагүй байх ёстой. Хүснэгтийн нүд бүр яг нэг даалуугаар дарагдсан байх ёстой. Даалууг эргүүлж тавьж болно. Өөрөөр хэлбэл $2 × 1$ болон $1 × 2$ хэмжээтэй даалуунуудыг ашиглаж болно гэсэн үг.

Дээрх нөхцөлийг хангах ямар нэгэн хучилтыг ол.

Оролт

Оролтод хүснэгтийн баганын тоог илэрхийлэх $n$ ($1 ≤ n ≤ 100$) бүхэл тоо байна.

Гаралт

Хучих боломжгүй бол "-1" гэж хэвлэ. Боломжтой бол хучилтыг илэрхийлэн $4$ мөрөнд мөр бүрт $n$ тэмдэгт хэвлэнэ. Хучилтыг илэрхийлэхдээ $26$-аас хэтрэхгүй өнгө ашиглана. Даалуу бүр ямар нэгэн өнгөөр будагдсан байх ёстой. Хоёр даалуу ижил өнгөтэй байж болох ч хөрш даалуунууд ижил өнгөтэй байж болохгүй. Өнгөнүүдийг Латин цагаан толгойн жижиг үсгүүдээр илэрхийлнэ. Шаардлага хангасан дурын хучилтыг хэвлэхэд хангалттай.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
4
Гаралт
yyzz
bccd
bxxd
yyaa
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...