C. Биатлон

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Магадгүй та бүхний ихэнх нь Дэлхийн биатлоны аварга шалгаруулах тэмцээн өндөрлөсөн гэдгийг сонссон байх. Бидний баатар Валера уг тэмцээнд өөрөө оролцоогүй бөгөөд зөвхөн ТВ-ээр үзсэн хэдий ч уг тэмцээн түүнийг сэтгэлийг ихээхэн хөдөлгөсөн ба тэрээр биатлоны бүлэгт элсэхээр шийджээ.

Мэдээж хэрэг биатлон спорт гэдэг утгаараа маш их дасгал сургуулилтын үр дүнд ахиж дэвшдэг ажээ. Түүнчлэн тамирчин хүнээс ихээхэн хичээл зүтгэл шаардах бөгөөд ахин дахин сургуулилт хийх хэрэгтэй байдаг. Иймд Валера томоохон амжилт гаргахын тулд сургуулилтаа сайн хийх хэрэгтэй байгаа юм.

Таны мэдэж байгаачлан бүх биатлоны тамирчид сургуулилт болгон хурдан цанаар гулгах мөн холын зайнаас оновчтой буудах дасгалуудыг хийдэг. Зөвхөн эдгээрийг амжилттай хийж сурсан тохиолдолд та өөрийгөө тэмцээнд амжилттай оролцож чадна гэдэгт найдаж болох бөгөөд учир нь цанаар гулгах болон буудах гэдэг нь биатлоны үндсэн 2 том бүрэлдэхүүн хэсэг юм.

Валера цанаар гулгах сургуулилтдаа ихээхэн хичээл зүтгэл гаргаж байгаа бөгөөд иймд тэрээр маш хурдан гулгаж байгаа юм. Тэгсэн хэдий ч түүний буудалтын чадварын талаар онцолж магтах зүйл одоохондоо байхгүй байна.

Валера-ын тэмцээндээ бэлдэж буй биатлоны бааз дээр нэгэн том холын зайны винтов буу болон $n$ ширхэг бай байв. Бай болгон нь тойрог хэлбэртэй ба тойрог болгоны төв нь $Ox$ тэнхлэг дээр байрлаж байв. Сүүлийн сургуулилт дээр Валера нийтдээ $m$ ширхэг буудалт хийжээ. Түүний сургуулилтын үр дүнг хялбараар түүнд харуулахын тулд нэгэн алдартай программист (мэдээж хэрэг энэ бол та) Валера аль байг хэдэн удаа оносон болохыг олдог программ бичихээр томилогджээ. Илүү дэлгэрэнгүй тайлбарлавал, бай бүрийн хувьд таны бичсэн программ уг байг оносон эхний оновчтой буудалтын дугаарыг хэвлэх ёстой бөгөөд хэрэв уг байг оноогүй бол "-1" гэж хэвлэх ёстой юм. Хэрэв буудалт нь тойргийн дотор эсвэл тойргийн хязгаар дээр оносон бол байг оносон гэж үзэх юм. Валера танд итгэж байгаа бөгөөд магадгүй тэрээр нэгэн өдөр олон улсын тэмцээнд түрүүлээд танд талархах юм ч билүү...

Оролт

Оролтын эхний мөрөнд бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^{4}$) өгөгдөх ба энэ нь нийт байн тоог илэрхийлнэ. Дараагийн $n$ мөрөнд байнуудын тайлбар өгөгдөнө. Бай болгон нь төв нь $Ox$ тэнхлэг дээр байрлах тойрог байх юм. Тойрог болгон нь өөрийн төвийн координат $x$ ($ - 2*10^{4} ≤ x ≤ 2*10^{4}$) болон тойргийн радиус $r$ ($1 ≤ r ≤ 1000$)-ээр өгөгдөнө. Мөн ямар ч 2 тойрог нь давхцаагүй, огтлолцоогүй эсвэл дээр дээрээсээ давхарлаагүй байх бөгөөд тэд өөр хоорондоо шүргэлцсэн байж болно.

Дараагийн мөрөнд бүхэл тоо $m$ ($1 ≤ m ≤ 2*10^{5}$) өгөгдөх ба энэ нь нийт буудах буудалтын тоог илэрхийлнэ. Дараагийн $m$ мөрөнд буудалтуудын тайлбар өгөгдөх ба тайлбар болгон нь хавтгай дээрх цэгээр өгөгдөх бөгөөд оролтод тухайн цэгүүдийн $x$ болон $y$ ($ - 2*10^{4} ≤ x, y ≤ 2*10^{4}$) координатууд өгөгдөх юм.

Оролтод өгөгдөх бүх тоонууд нь бүхэл тоонууд байна.

Байнууд болон буудалтууд нь оролтод өгөгдсөн дарааллаараа нэгээс эхлэн дугаарлагдсан байна.

Гаралт

Гаралтын эхний мөрөнд Валера-ын оносон байн тоог хэвлэнэ. 2-дахь мөрөнд бай болгоны хувьд уг байг хамгийн эхэнд оносон буудалтын дугаар эсвэл тийм дугаар оршин байхгүй бол "-1" (хашилтгүйгээр) гэсэн тоонуудыг хэвлэнэ үү. 2-дахь мөрөнд тоонуудыг хэвлэхдээ хооронд нь зайгаар тусгаарлан хэвлэнэ.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3
2 1
5 2
10 1
5
0 1
1 3
3 0
4 0
4 0
Гаралт
2
3 3 -1 
Оролт
3
3 2
7 1
11 2
4
2 1
6 0
6 4
11 2
Гаралт
3
1 2 4 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...