A. Тоглоомын арми

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Валера болон түүний найз Аркади нар одоог болтол сургуульд сурч байгаа ба чөлөөт цагаа "УУБДУ: урагшаа урагшаа бас дахин урагшаа" тоглоом тоглон өнгөрүүлдэг. Тоглоом дараах байдлаар явагдана.

Тоглоомын талбарт тус бүр $n$ цэрэгтэй хоёр арми байна ($n$ үргэлж тэгш тоо байна). Тоглогч ээлжиндээ өөрийн цэрэг бүрт эсрэг талын армийн аль цэргийг буудахыг нь зааж өгөх ба цэргүүд зэрэг галлана. Тоглоомд бүх цэргүүд төгс буудна. Өөрөөр хэлбэл байгаа үргэлж онодог байх юм. Хэрэв цэрэг буудуулбал шууд үхнэ. Хэд хэдэн цэрэг нэг дайсны цэрэг рүү буудсан байж болно. Цэрэг нэгэнт үхсэн бол тоглоомд дахин оролцохгүй.

"УУБДУ" тоглоом гурван алхамтай: Эхлээд Валера довтолно, дараа нь Аркади, тэгээд Валера довтлон тоглоом дуусна.

Чиний даалгавар бол тоглоомын турш хамгийн ихдээ хэдэн цэрэг үхсэн байж болохыг олох юм.

Оролт

Оролт дан ганц $n$ ($2 ≤ n ≤ 10^{8}$, $n$ нь тэгш) гэсэн бүхэл тооноос тогтоно. Тоглоом эхлэхээс өмнө тоглоомын талбарт нийт $2n$ цэрэг байгааг санаарай.

Гаралт

Гурван үет энэхүү тоглоомын турш хамгийн ихдээ хэдэн цэрэг үхсэн байж болохыг олж хэвлэнэ үү.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
2
Гаралт
3
Оролт
4
Гаралт
6

Тэмдэглэл

Эхний жишээнд:

  1. Валерагийн $1$ ба $2$ дугаар цэргүүд Аркадигийн $1$ дүгээр цэргийг буудна.

  2. Аркадигийн $2$ дугаар цэрэг Валерагийн $1$ дүгээр цэргийг буудна.

  3. Валерагийн цэрэг Аркадигийн $2$ дугаар цэргийг буудна.

Ингээд нийт $3$ цэрэг үхсэн.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...