B. Эмч

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Долитл эмчид үзүүлэхээр $n$ тооны амьтад дараалалд дугаарлан хүлээнэ. Амьтан оффист ирэхэд эмч түүнд үзлэг хийгээд, эмийн жор бичиж, шинжилгээ өгөхөөр товлох ба нэмэлт шинжилгээ өгөхөөр товлож болно. Эмч ой хөвчийн амьтдыг маш сайн мэддэг тул дараалалд байгаа $i$ дэх амьтан түүний оффист яг $a_{i}$ удаа ирэх хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа. Бид үзлэг хийх нь шинжилгээ авах болон бусад үйл ажиллагаануудаас их цаг зарцуулна гэж үзэх ба тиймээс амьтан өрөөнөөс гармагцаа дарааллын төгсгөлд очдог гэж үзье. Амьтан шаардлагатай тоогоороо эмчид ирж үзүүлсэн бол мэдээж дарааллын төгсгөлд очих хэрэггүй болох ба шууд гэртээ харина.

Эмч $k$ тооны амьтан хүлээж авсны дараа гэртээ харьдаг тул яг энэхүү эмч харьсны дараа дугаарлан үлдэж буй амьтдын дарааллыг мэдэх нь түүнд их чухал. Эмч олон цагаар ажилладаг бөгөөд сатаарахгүйн тулд өөр юманд анхаарлаа хандуулах дургүй учраас танаас тусламж хүсч байна.

Оролт

Оролтын өгөгдлийн эхний мөр нь зайгаар тусгаарлагдсан $n$ ба $k$ ($1≤n≤10^{5}$, $0≤k≤10^{14}$) хоёр бүхэл тоог агуулна. Хоёр дахь мөр нь зайгаар тусгаарлагдсан $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($1 ≤ a_{i} ≤ 10^{9}$) бүхэл тоонуудыг агуулна.

С++ хэлэнд $64$ битийн бүхэл тоог унших, бичихдээ %lld тодорхойлогчийг битгий ашиглаарай. Харин %I64d тодорхойлогчийг эсвэл cin, cout урсгалуудыг ашиглах нь дээр байдаг.

Гаралт

Эмч нийтдээ $k$-аас бага үзлэг хийх бол "-1" (хашилтгүйгээр) тоог хэвлээрэй. Эсрэг тохиолдолд эмчийг гэртээ харьсны дараа дараалалд хүлээсээр үлдэж буй амьтдын дугаар бүхий тоонуудын дарааллыг хэвлээрэй.

Энэхүү дараалал нь хоосон байж болно гэдгийг анхаараарай. Энэ тохиолдол нь үзлэгийн өмнөх байдлыг харуулна. Та юу ч хэвлэхгүй эсвэл "Мөрийн төгсгөл" (\n) тэмдэгтийг хэвлэж болно. Дээрхи хоёул зөвшөөрөгдөнө.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
3 3
1 2 1
Гаралт
2 
Оролт
4 10
3 3 2 1
Гаралт
-1
Оролт
7 10
1 3 3 1 2 3 1
Гаралт
6 2 3 

Тэмдэглэл

Эхний жишээнд:

  • Үзлэгийн өмнө: ${1, 2, 3}$
  • Эхний үзлэгийн дараа: ${2, 3}$
  • 2 дахь үзлэгийн дараа: ${3, 2}$
  • 3 дахь үзлэгийн дараа: ${2}$

Хоёр дахь жишээнд:

  • Үзлэгийн өмнө: ${1, 2, 3, 4, 5, 6, 7}$
  • Эхний үзлэгийн дараа: ${2, 3, 4, 5, 6, 7}$
  • 2 дахь үзлэгийн дараа: ${3, 4, 5, 6, 7, 2}$
  • 3 дахь үзлэгийн дараа: ${4, 5, 6, 7, 2, 3}$
  • 4 дэх үзлэгийн дараа: ${5, 6, 7, 2, 3}$
  • 5 дахь үзлэгийн дараа: ${6, 7, 2, 3, 5}$
  • 6 дахь үзлэгийн дараа: ${7, 2, 3, 5, 6}$
  • 7 дахь үзлэгийн дараа: ${2, 3, 5, 6}$
  • 8 дахь үзлэгийн дараа: ${3, 5, 6, 2}$
  • 9 дэх үзлэгийн дараа: ${5, 6, 2, 3}$
  • 10 дахь үзлэгийн дараа: ${6, 2, 3}$
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...