Codeforces Round #804 (Div. 2)
5 өдрийн дараа |
E. Хонгил
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Байшингийн эгц дээрээс харсан бүдүүвч зургийг авч үзье.
Байшинг $ -h ≤ y ≤ h$ тэнцэтгэл бишээр тодорхойлогдсон төгсгөлгүй хэвтээ зурвасаар илэрхийлье. Байшингийн гадна талд $(0, f)$ ба $(0, -f)$ цэгүүд дээр байрласан хоёр ширхэг гэрлийн эх үүсвэр байдаг. Цонхнууд нь ханан дээр байрладаг бөгөөд цонхнуудыг $y = h$, $y = -h$ шулуунууд дээрх хэрчмүүдээр илэрхийлнэ. Мөн цонхнууд нь $y = 0$ шулууны хувьд тэгш хэмтэй байна.
Таны даалгавар бол гэрлийн эх үүсвэрээс гэрэлтэж байх байшингийн шалны талбайг олох юм.
Оролт
Оролтын эхний мөрөнд $n$, $h$, $f$ ($1 ≤ n ≤ 500$, $1 ≤ h ≤ 10$, $h < f ≤ 1000$) гурван бүхэл тоо байна. Үүний дараа $n$ мөрөнд, мөр бүрд $l_{i}$, $r_{i}$ ($-5000 ≤ l_{i} < r_{i} ≤ 5000$) хоёр бүхэл тоо өгөгдөнө.
Энэхүү $l_{i}$, $r_{i}$-үүд нь цонхны байрлал бүхий хэрчмүүдийг илэрхийлэх ба, эхний хэрчим нь $(l_{i}, h)$ цэгээс $(r_{i}, h)$ цэг хүртэл, хоёр дахь хэрчим нь $(l_{i}, -h)$ цэгээс $(r_{i}, -h)$ цэг хүртэл байна. Эдгээр хэрчмүүдээр цонхнуудын байрлалыг тодорхойлно. Бүх тоонуудыг зайгаар тусгаарласан байх ба яль ч хоёр цэг нь ерөнхий цэггүй байхаар өгөгдөнө.
Гаралт
Шалан дээрх гэрэлтэй хэсгийн талбайг илэрхийлэх нэг бодит тоо хэвлэнэ. Системийн хариунаас $10^{-4}$-ээс багаар зөрж болно.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
1 1 2 -1 1
Гаралт
10.0000000000
Оролт
2 2 4 -1 0 1 2
Гаралт
23.3333333333
Тэмдэглэл
Хоёр дахь жишээ зураг дээр харагдаж байна. Ногоон талбайгаар шалан дээрх гэрэлтэй хэсгийн талбайг илэрхийлсэн. Нил ягаан өнгийн хэрчмээр цонхыг харуулж байна.