A. Давхар кола

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Sheldon, Leonard, Penny, Rajesh, Howard нар "Давхар кола" шидэт ундааны машинд дугаарлан зогсож байгаа бөгөөд тэднээс өөр хүмүүс байхгүй. Хамгийн эхэнд байгаа нь (Sheldon) ундаа авч уугаад хоёр болж хувилагдана. Хоёр болж хувилсан нь хоёулаа дарааллын төгсгөлд очиж зогсоход дараагийн хүн (Leonard) ундаа авч уугаад мөн хоёр болоод дараагийн төгсгөл рүү очно. Гэх мэтчилэн энэ процесс төгсгөлгүй үргэлжилнэ.

Жишээ нь $3$ дахь хүн буюу Пеннигийн дараа дараах байдалтай болно: Rajesh, Howard, Sheldon, Sheldon, Leonard, Leonard, Penny, Penny.

$n$ дэх ундааг ямар хүн уухыг олно уу.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^9$) байна.

Урьдчилсан тэстүүд дээр зөв бичсэн эсэхийг баталгаажуулж бүх таван нэрийг хамарсан өгөгдлүүд байх байх болно.

Гаралт

Нэг мөрөнд $n$-р ундааг уух хүний нэр байна. Ундааг $1$-ээс эхлэн дугаарлана.

Нэрнүүдийг яг дараах байдлаар бичих ёстойг анхаарна уу: "Sheldon", "Leonard", "Penny", "Rajesh", "Howard" (хаалтгүйгээр).

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
1
Гаралт
Sheldon
Оролт
6
Гаралт
Sheldon
Оролт
1802
Гаралт
Penny
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...