D. Поликарпийн зургийн үзэсгэлэн

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Поликарп зөвхөн зураг авах дуртай биш бөгөөд тэр мөн зургуудаа найзууддаа үзүүлэх дуртай. Тэр саяхан хувийн вэбсайтдаа $n$ зургийг гүйлгэх боломжтойгоор харуулдаг хэрэгсэл суулгасан. Хугацааны мөч бүрт хэрэгсэл яг нэг зураг харуулж чадах ба өмнөх эсвэл дараагийн зурагруу шилжих боломжтой байна. Эхний зургаас та хоёр дахь эсвэл $n$-р зурагруу шилжиж чадах ба хоёр дахь зургаас та гурав дахь эсвэл эхний зурагруу шилжиж чадна гэх мэт байна. Иймээс жолоодлого нь циклтэй явагдана.

Поликарпийн цуглуулга $m$ зургийн цомгоос бүрдэх ба $i$-р цомог $a_{i}$ зурагтай. Поликарп $n$ зураг сонгож шинэ хэрэгсэлдээ байрлуулахыг хүссэн. Зочдод зургуудыг үзэхэд сонирхолтой байлгах үүднээс тэр зургуудыг нэг цомгийн хоёр зураг хөрш биш байхаар оруулсан (зураг бүр яг хоёр хөрштэй байх ба эхний зургийн хөршүүд нь хоёр болон $n$-р зургууд юм).

Поликарпд зургийн үзэсгэлэн үүсгэхэд туслана уу. Түүний цуглуулгаас нэг цомгийн хоёр зураг дарааллаж байрлахгүй байхаар $n$ зураг сонгоно уу.

Оролт

Эхний мөрөнд хоёр бүхэл тоон утга $n$ ба $m$ ($3 ≤ n ≤ 1000$, $1 ≤ m ≤ 40$) байна. Энд $n$ нь хэрэгсэл дээр байрлах зургуудын тоо ба $m$ нь цомгийн тоо. Хоёр дахь мөрөнд $m$ бүхэл тоон утга $a_{1}, a_{2}, ..., a_{m}$ ($1 ≤ a_{i} ≤ 1000$) байх ба энд $a_{i}$ нь $i$-р цомгийн зургийн тоо.

Гаралт

Нэг ширхэг бүхэл тоо хэвлэх ба хэрвээ ямар нэг шийдэл байхгүй бол $-1$-г хэвлэ. Бусад тохиолдолд $n$ ширхэг тоо $t_{1}, t_{2}, ..., t_{n}$ хэвлэх ба энд $t_{i}$ нь хэрэгсэл дээрх $i$-р зургийн цомгийн дугаар байна. Цомгууд оролтонд өгөгдсөн дарааллаараа нэгээс эхлэн дугаарлагдана. Хэрвээ хэд хэдэн шийдэл байвал алийг нь ч хэвлэж болно.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
4 3
1 3 5
Гаралт
3 1 3 2
Оролт
10 2
5 5
Гаралт
2 1 2 1 2 1 2 1 2 1
Оролт
10 3
1 10 3
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...