B. Дарааллыг хэлбэрт оруулах

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Поликарп үнэхээр хянамгай нэгэн. Тэрээр тоон дарааллыг хүртэл өөрийн ангийн хүүхдүүдээс өөрөөр хянамгай бичдэг. Хэрэв тэрээр хоосон зайны араас таслалгүй, 2 хоосон зай нэг мөрөнд, эсвэл ямар нэгэн зүйл нь эмх цэгцтэй харагдахгүй байх дараалал харвал тэрээр үүнийг засахаар яардаг. Жишээлбэл, "1,2 ,3,...,   10" гэж бичигдсэн тоон дараалал нь "1, 2, 3, ..., 10" болж засагдах юм.

Энэ даалгаврын явцад танд тасралтгүй нэр томьёонуудаар бичигдсэн $s$ тэмдэгт мөр өгөгдөх ба тэдгээр нь дараах тэмдэгтүүдийн нэг байна:

  • дурын урттай эерэг бүхэл тоо (0-үүдээр эхлэх нь зөвшөөрөгдөөгүй),
  • "таслал" тэмдэгт ("$,$"),
  • "хоосон зай" тэмдэгт (" "),
  • "3-н цэг" ("$...$", энэ нь, нэг нэгнийхээ араас бичигдсэн 3-н цэг байна, мөн түр зогсолтын цэг гэж хэлж болно).

Поликарп дараах нөхцөлүүд биелж байхаар $s$ тэмдэгт мөрийн хоосон зайнуудыг устгах эсвэл нэмэхийг хүсэж байгаа:

  • таслал болгоны араас яг нэг хоосон зай байна (хэрэв таслал нь уг тэмдэгт мөрийн сүүлийн тэмдэгт бол энэ дүрэм үйлчлэхгүй),
  • "3-н цэг" гэсэн нэр томьёоны урд яг нэг хоосон зай байна (хэрэв цэгүүд нь тэмдэгт мөрийн эхэнд байвал энэ дүрэм үйлчлэхгүй),
  • 2 дараалсан тоонууд нь зөвхөн хоосон зайнуудаар тусгаарлагдсан байвал (нэг эсвэл илүү их) тэдгээр хоосон зайнуудын яг нэг нь үлдэнэ,
  • өөр хоосон зайнууд байх ёсгүй.

Поликарп-ын ажлыг автоматжуулан өгөгдсөн $s$ тэмдэгт мөрөнд ажиллах программ бичнэ үү.

Оролт

Оролтын өгөгдөлд ганц тэмдэгт мөр $s$ өгөгдөнө. Үүний урт нь 1-ээс 255 хүртэл тэмдэгттэй байна. Тэмдэгт мөр $s$ нь хоосон зайгаар эхлэх болон төгсөөгүй байна. Үүний агууламж нь өгөгдсөн нөхцөлтэй тохирсон байна.

Гаралт

Программ нь ажилласны дараах тэмдэгт мөр $s$-ыг хэвлэнэ үү. Таны программын гаралт нь хүлээгдэж буй хариулттай яг ижил байх ёстой. Гаралтын мөрийг мөр зогсоох тэмдэгттэй болон тэмдэгтгүйгээр зогсоох нь зөвшөөрөгдсөн.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
1,2 ,3,...,     10
Гаралт
1, 2, 3, ..., 10
Оролт
1,,,4...5......6
Гаралт
1, , , 4 ...5 ... ...6
Оролт
...,1,2,3,...
Гаралт
..., 1, 2, 3, ...
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...