A. Давхардлыг устгах програм

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Поликарп амьдралын утга учрын тухай үргэлж эргэцүүлж байдаг нэгэн. Тэрээр юм бичиж байхдаа ч гэсэн бодож л байдаг. Юм бодож эхлэх бүртээ тэрээр хийж буй зүйлдээ бүрэн төвлөрч чаддаггүй бөгөөд нэг удаа дарах товчлуур дээрээ олон удаа дарчихдаг. Жишээ нь “Сайн байна уу” гэж бичихийн оронд “Ссааййн ббббайна уууу” гэх мэт.

Поликарп энэ мэтийн буруу үйлдлээ засах үйл явцыг автоматжуулахаар шийдэв. Тэрээр текстээс дараалласан адил үсгүүдийг арилгадаг програм бичихээр шийдэв. Хэдийгээр энэ нь бичсэнийг нь зөв болгохгүй ч тэр үүнд дуртай байлаа.

Түүнд энэ програмыг бичихэд нь тусална уу. Та дараалласан нэг ижил үсэгнүүдийг тэмдэгт мөрнөөс устгах програм бичиг ёстой. Хэрэв нэг удаа устгасны дараа дахин тийм үсэгнүүдтэй тэмдэгт мөр гарж ирвэл ижил үсэгнүүдийг мөн адил устгах ёстой. Ийм дараалсан ижил үсэгнүүдийг ямар ч дарааллаар устгаж болох ба дарааллаас үл хамааран үр дүн нь ижил байна.

Оролт

Нэг мөрөнд боловсруулалт хийгдэх тэмдэгт мөрийг агуулна. Урт нь $2 \cdot 10^{5}$-аас хэтрэхгүй. Тэмдэгт мөр нь зөвхөн Латин жижиг үсгүүд агуулна.

Гаралт

Боловсруулалт хийгдсэн тэмдэгт мөрийг хэвлэнэ. Хариу нь дор хаяж нэг тэмдэгт агуулдаг байхаар оролт өгөгдөнө.

Орчуулсан: gmunkhbaatarmn, Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
hhoowaaaareyyoouu
Гаралт
wre
Оролт
reallazy
Гаралт
rezy
Оролт
abacabaabacabaa
Гаралт
a
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...