B. Гуниг

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Та “Үзэсгэлэн гоо ба араатан” гэдэг нэгэн сайхан хүүхэлдэйн киног санаж байна уу? Үгүй, үгүй машин буу болон цацрагийн мутантуудын цаг хугацааны аялалын тухай биш шүү.

Белла нэртэй үзэсгэлэнт гүнж байжээ. Тэрээр араатны тушаалыг зөрчин Баруун Жигүүр рүү явжээ. Түүнээс хойш тэрээр цайзаас хөөгдөв. Үзэсгэлэнт Белла, араатан, лааны суурь Лимир гээд бүгд энэ явдалд гунигтай байлаа. Гэвч хамгийн таагүй зүйл гэвэл Когсворт мөн адил гунигтай байсан явдал юм. Когсворт нь хүн биш харин сэрүүлэгтэй цагны үүрэг гүйцэтгэдэг цаг юм. Түүний энэ сэтгэл зүйн байдлаас болж цайзын бусад оршин суугчид өглөөний цай хэзээ уух, оройн зугаалганы цаг зэргийг мэдэхэд хүндрэлтэй болжээ.

Азаар зооринд HH:MM форматаар цаг заасан нэгэн дижитал цаг хэвтэж байв. Ингээд оршин суугчид нэг асуудалтай тулгарав. Тэд Когсвортын цаг болон минутын зүүг зөв цаг зааж байхаар тааруулах ёстой. Үүнээс гадна тэд цаг, минутын зүүны эргэх өнцгийг олох шаардлагатай. Когсвортынхоор цаг эхлээд $12:00$-г зааж байна.

Та зурагт харуулсаны адил зүүгээ зөвхөн урагш эргүүлнэ.

Цагийн зүүний бүрэн эргэлтээс шалтгаалан тийм өнцгүүд сонгох олон арга байх учир цагийн зүүний баруун тийш (сөрөг биш) чиглэлд хамгийн бага өнцгийг сонго.
Когсвортын цагийн болон минутын зүү жигд үргэлжилэн хөдөлнө гэдгийг анхаараарай. Цаг болон минутын зүүнүүд тус тусдаа хөдлөх ба нэг зүүг хөдөлгөхөд нөгөө зүү хөдлөхгүй.

Оролт

Оролтын ганц мөр нь HH:MM$ ($00 ≤ $HH$$ ≤ 23$, $00 ≤ $MM$$ ≤ 59$) форматтай дижитал цагаар яг одоогийн цагийг зааж байна. Когсворт эхэндээ 12:00$ зааж байв. Урьдчилсан туршилт нь ОХУ-ын 1-р сувгийн зарим өглөөний нэвтрүүлгүүдийн эхлэх цагийг агуулна.

Гаралт

$x$ болон $y$ гэсэн хоёр бүхэл тоо хэвлэ. Эдгээр нь цагийн болон минутын зүүний эргэлтийн өнцгийг тус тус харуулна. Бодлогын харьцангуй болон туйлын алдаа $10^{ - 9}$-ээс хэтрэхгүй ёсгүй.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
12:00
Гаралт
0 0
Оролт
04:30
Гаралт
135 180
Оролт
08:17
Гаралт
248.5 102

Тэмдэглэл

Хоёр дахь жишээнд цагийн зүү 4 болон 5 хоёрын яг дунд байна гэдгийг анхаарна уу.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...