A. Панорамикс-ийн зөгнөл

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Анхны тоо гэдэг нь яг 2 ширхэг ялгаатай хуваагчтай тоог хэлнэ: 1 болон өөрөө. Жишээлбэл, $2$, $7$, $3$ нь анхны тоо мөн бөгөөд, $1$, $6$, $4$ нь анхны тоо биш.

$x$-ээс хойш дараагийн анхны тоо гэдэг нь $x$-ээс их хамгийн бага анхны тоо юм. Жишээлбэл, $2$-оос хойш дараагийн анхны тоо нь $3$. $3$-аас хойш дараагийн анхны тоо нь $5$ байна. Тоо болгоноос хойш яг нэг ширхэг дараагийн анхны тоо байгааг анхаарна уу. Иймд $5$ нь $2$-ын дараагийн анхны тоо биш юм.

4-р сарын нэгэн хүйтэн өглөө Панорамикс тун удахгүй түүний номхотгогч цамцнаас Какофоникс сулрах ба энэ нь Галлик нутгийн ард иргэдэд хар өдрүүд авчирна хэмээн зөгнөжээ.

Хэрэв ямар нэг өдөр Астерикс болон Обеликс яг $x$ ширхэг Ром цэргүүдийг ялах (энд $x$ нь анхны тоо байна) ба дараачийн өдөр нь тэд яг $y$ ширхэг Ром цэргүүдийг (энд $y$ нь $x$-ээс хойш дараагийн анхны тоо байна) ялахад Панорамикс-ийн зөгнөл биелэнэ. Ингэснээр тэд зөн биелэж, хар өдрүүд эхлэхийг хүлээхээс өөр замгүй болох бөгөөд Какофоникс өөрийн муу ёрын дуугаа дуулахад нь хэн ч саад болж чадахгүй болох юм.

Өчигдөр Францчууд $n$ Ром цэргүүдийг ялсан ба $n$ тоо нь анхны тоо байж таарчээ! Өнөөдөр тэдний хохирогчид нь $m$ ширхэг ($m > n$) Ром цэргүүд байв. Астерикс болон Обеликсийн өнөөдрийн ялалтын дараа Францчууд хар өдрийг хүлээх ёстой эсэхийг тодорхойлно уу?

Оролт

Эхний болон цорын ганц оролтын мөрөнд 2 эерэг бүхэл тоо өгөгдөнө -- эдгээр нь $n$ болон $m$ ($2 ≤ n < m ≤ 50$) байна. Мөн $n$ нь анхны тоо байна.

Урьдчилсан тестүүд (pretests) нь $2 ≤ n < m ≤ 4$ хязгаартай бүх тохиолдлуудыг агуулсан байна.

Гаралт

Хэрэв $m$ нь $n$-ээс хойш дараагийн анхны тоо бол $YES$ гэж хэвлэнэ үү, бусад тохиолдолд $NO$ гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3 5
Гаралт
YES
Оролт
7 11
Гаралт
YES
Оролт
7 9
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...