D. Хоёр найз

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Алан, Боб хоёр хөршүүд бөгөөд ердөө 3-хан байшинтай хотод амьдардаг. Эдгээр нь кино театр, дэлгүүр, бас тэр хоёрын амьдардаг байшин юм. Хотын бусад бүх хэсэг асфальтан талбай юм.

Нэг удаа тэр хоёр кино үзчихээд, гарч явахдаа үзсэн киноныхоо тухай ярьсаар л байна.

Энэ үед Боб шууд гэрлүүгээ харихыг хүсч байхад, Алан дэлгүүр орчихоор харьмаар байгаа. Ингээд тэр хоёр хэсэг хугацаанд хамт явж байгаад (тэр хоёрын хамт явах зам дэлгүүр дайрсан ч болно, эсвэл кино театрыг хэд хэд тойрсон ч болно г.м) Мөн тэр хоёр нэг салчихвал киногоо мартчих учраас дахин таарсан ч яриагаа үргэлжлүүлж чадахгүй. Иймд Бобын зам шуур гэрлүүгээ чиглэх муруй, Аланы зам дэлгүүрээр дайрсан муруй байх болно.

Кино орой дуусч, цаг оройтсон учраас Аланы явах зам байж болох хамгийн богино замаас хамгийн ихдээ $t_1$-р, Бобынх хамгийн ихдээ $t_2$-р их байж болно.

Та Алан, Боб хоёрын хамтдаа туулж болох хамгийн их замын уртыг ол.

Оролт

Оролтын эхний мөрөнд $t_1$ ба $t_2$ өгөгдөнө ($0 ≤ t1, t2 ≤ 100$). Дараагийн мөрөнд кино театрын координат, 3-р мөрөнд дэлгүүрийн координат, сүүлийн мөрөнд тэр 2-н гэрийнх нь координат өгөгдөнө.

Бүх координат метр нэгжтэйгээр бүхэл тоон утгатай өгөгдсөн. Аль ч координат абсолют утгаараа $100$-с хэтрэхгүй. Аль ч 2 байшин нэг газар байрлахгүй.

Гаралт

Гаралтанд тэр 2-н хамт киноны тухай ярилцаад явж болох хамгийн их зай болох ганц тоог хэвлэнэ. Хариу таслалын ард багадаа 4 орны нарийвчлалтай байх хэрэгтэй.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
0 2
0 0
4 0
-3 0
Гаралт
1.0000000000
Оролт
0 0
0 0
2 0
1 0
Гаралт
2.0000000000
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...