C. Эрэмбэ хайх

хугацааны хязгаарлалт 4 секунд

санах ойн хязгаарлалт 512 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Лена охин бүх юм эрэмбэ, дараатай байх дуртай учраас юу ч тааралдсан эрэмбэ хайж байдаг ажээ. Тэрбээр их сургуульд явахаар цүнхээ бэлдэж байна. Харин энэ үед цүнхэнд орох ёстой бүх юм нь өрөөгөөр нэг тарчихсан байжээ. Ингээд Лена тэдгээрийг цүнхэндээ эргүүлж хийхийг хүссэн. Лена цүнхээ байрнаас нь хөдөлгөж чадахгүй, бас нэг явалтанд гартаа 2-с олон эд зүйл барьж чадахгүй. Мөн тэр нэг ачаа барьж авсан л бол цүнхнээсээ өөр газар тавьж болохгүй.

Танд цүнхний болон ачаануудын координат Декартын координатын системд өгөгдсөн. Лена хоёр цэгийн хооронд явахдаа тэдгээрийн хороондох зайг квадрат зэрэг дэвшүүлсэнтэй тэнцүү хугацаа зарцуулдаг. Мөн анх Лена цүнхтэйгээ нэг координатад байсан. Та Ленаг бүх ачаагаа хамгийн бага хугацаанд цүнхэндээ хийх үйлдлийн дарааллыг олж өгөөрэй.

Оролт

Оролтын эхний мөрт цүнхний координат $x_s$, $y_s$ байна. Дараагийн мөрөнд нийт ачааны тоо $n$ ($1 ≤ n ≤ 24$) байна. Дараагийн $n$ мөр бүрт ачааны координат өгөгдөнө. Аль ч координатын утга абсолют утгаараа $100$-с хэтрэхгүй. Бүх өгөгдсөн координат ялгаатай бөгөөд, бүх утга бүхэл тоо байна.

Гаралт

Эхний мөрөнд Ленагийн зарцуулах хамгийн бага хугацааг хэвлэ.

Дараагийн мөрт Ленагийн явах замыг хэвлэнэ. Бүх ачаа $1$-с $n$ хүртэл дугаарлагдсан ба цүнх $0$ дугаартай гэж үз. Явах зам цүнхнээс эхлээд, цүнх дээр ирж дуусах ёстой. Олон боломжит зам байвал аль ч замыг хэвлэж болно.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
0 0
2
1 1
-1 1
Гаралт
8
0 1 2 0 
Оролт
1 1
3
4 3
3 4
0 0
Гаралт
32
0 1 2 0 3 0 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...