B. Роботжон нь

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Дэлхий тэр чигээрээ л роботтой холбогдож байгаа энэ үед Берландын програмист Драуд өөртөө робот хийж авахаар шийдэж ээ. Ингээд Драуд нилээд ажиллаж байгаад роботтоо нэг цэгээс нөгөө цэгт хамгийн богино замаар, явсан үйлдлээ хадгалж очдог болгосон байна. Гэхдээ түүний прогрмд буг байсан бололтой, робот үргэлж хамгийн богино замаар явахгүй байж. Харин аз болоход робот өөрийнхөө явсан замыг зөв тэмдэглэдэг гэнэ. Драуд роботоо шалгасан газрынхаа зургийг алдчихсан учраас ямар үед робот нь зөв ажиллаж байсныг мэдэж чадахгүй болчихсон. Тийм учраас одоо та роботын явсан зам нэг цэгээс нөгөөд хүрэх хамгийн богино зам байж чадах газрын зураг байх эсэхийг олж өгөөрэй!

Газрын зураг гэдэг нь хоосон, эсвэл саад агуулсан дөрвөлжин нүднүүдээс тогтох хязгааргүй том хөлөг юм. Робот хэзээ ч саадан дээгүүр явах гэж оролддоггүй. Боломжит газрын зураг гэдэг нь робот саадгүй нүднээс эхлээд, бичигдсэн хөдөлгөөнөөр явсаар төгсгөлийн нүдэнд очиход уг нүд нь саадыг дайрахгүй явах хамгийн богино зам байх ёстой юм.

Робот өөрийн байгаа нүдтэй хөрш талтай, саад агуулаагүй аль ч нүдрүү очиж чаддаг.

Оролт

Оролт роботын хөдөлгөөнийг илэрхийлэх нэг мөрөөс тогтоно. Оролтонд харгалзан зүүн, баруун, дээш, доош хөдөлгөөнийг заах $L$, $R$, $U$, $D$ үсгүүд байна. Оролтын тэмдэгт мөрийн урт $100$ тэмдэгтээс хэтрэхгүй.

Гаралт

Хэрвээ дээр дурдсан газрын зураг байж болох бол "OK", эсрэг тохиолдолд "BUG" гэсэн тэмдэгт мөрийн хэвлэнэ.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
LLUUUR
Гаралт
OK
Оролт
RRUULLDD
Гаралт
BUG
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...