E. Аюулгүйн систем

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сиел үнэг цайздаа буцаж ирсэн боловч цайзынх нь аюулгүйн системд ямар нэг асуудал гарсан бололтой байсан бөгөөд цайзад суурилуулсан мэдрэгчүүд түүнийг өөрийг нь танихгүй байв.

Сиел үнэг одоо цайзын $(1, 1)$ цэгт байгаа ба өрөөнийхөө байрлал болох $(n, n)$ цэг рүү очихыг хүсч байна. Ээлжит алхам бүртээ Сиел $(x, y)$ цэгээс баруун тийш $(x + 1, y)$ цэг рүү, эсвэл дээшээ $(x, y + 1)$ цэг рүү шилжих боломжтой. Цайзад $(a + i, b + j)$ цэгүүдэд $c^{2}$ ширхэг мэдрэгч суурилагдсан байлаа. $(0 ≤ i < c, 0 ≤ j < c)$.

Мэдрэгч тус бүр нь тоон утгатай ба Сиел үнэг хөдөлгөөн хийх бүрт тоон утга нь буурна. Эхэндээ мэдрэгч тус бүрийн тоон утга $t$ байна. Сиел үнэг $(x, y)$ цэг рүү нүүх бүрт $(u, v)$ цэг дэх мэдрэгчийн тоон утга $(|u - x| + |v - y|)$-аар буурна. Аливаа мэдрэгчийн тоон утга $0$-ээс бага болоход тус мэдрэгч Сиел үнэгийг сэжигтэй этгээд гэж үзнэ.

Үнэг $(1, 1)$ цэгээс $(n, n)$ цэг хүртэл мэдрэгчид баригдахгүй хүрч чадах эсэхийг тодорхойлно уу. Хэрэв боломжтой бол түүний алхмын замыг гарга. Сиел үнэг мэдрэгчтэй цэг рүү ч шилжиж болохыг анхаарна уу.

Оролт

Эхний мөрөнд $n, t, a, b, c$ гэсэн $5$ бүхэл тоо агуулна.

$(2 ≤ n ≤ 2 \cdot 10^{5}$, $0 ≤ t ≤ 10^{14}$, $1 ≤ a ≤ n - c + 1$, $1 ≤ b ≤ n - c + 1$, $1 ≤ c ≤ n)$

C++ дахь 64 бит бүхэл тоог унших болох бичихдээ %lld нарийвчлал ашиглахгүйг анхаарна уу. Үүний оронд cout хэсгийг ашиглах нь зүйтэй (мөн %I64d ашиглаж болно).

Гаралт

Хэрэв Сиелийн зорилго биелэх боломжтой бол түүний явах алхмуудыг харуулсан $2n - 2$ тэмдэгтүүд агуулсан эхний мөрийг хэвлэ. Хэрэв $i$ дахь алхам нь баруун тийш бол $i$ дахь тэмдэгт нь "R" байна, харин $i$ дахь алхам нь дээшээ бол "U" байна. Хэрэв хэд хэдэн зөв хариу байвал толь зүйн дарааллаар хамгийн эхний хариуг хэвлэнэ үү. "R" тэмдэгт нь толь зүйн дарааллын хувьд "U"-ээс өмнө байна.

Хэрэв зөв хариу байхгүй бол "Impossible" гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
5 25 2 4 1
Гаралт
RRUURURU
Оролт
3 6 1 2 2
Гаралт
URUR
Оролт
3 5 1 2 2
Гаралт
Impossible
Оролт
20 492 11 4 8
Гаралт
RRRRRRRRRRRRRRRRUUUUURUUUUURRUUUUUUUUU

Тэмдэглэл

Эхний хоёр жишээний хариуг доорх зурагт харуулсан байна.

Энд улаан өнгөөр харуулсан цэгүүд нь мэдрэгч агуулна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...