D. Нууц үг

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сиел үнэг эцэст нь цайзынхаа үүдэнд ирлээ. Тэрээр цайздаа орохын тулд нууц үг оруулах хэрэгтэй. Түүний цайзад суурилуулсан оролтын төхөөрөмж нь бага зэрэг ер бусын юм.

Оролтын төхөөрөмж нь $n$ квадрат хавтанд хуваагдсан $1 × n$ хэмжээтэй тэгш өнцөгт юм. Эдгээр нь зүүнээсээ баруун тийш $1$-ээс $n$ хүрэл эрэмбэлэгднэ. Хавтан бүр АССАН эсвэл УНТАРСАН гэсэн товч агуулна. Эхэндээ бүх хавтан УНТАРСАН төлөвт байв. Тэрээр $x_{1}$, $x_{2}$, $...$, $x_{k}$ дахь хавтангууд АССАН төлөвт, бусад хавтангууд УНТАРСАН төлөвт байгаа тохиолдолд л цайздаа орж чадна.

Түүнд $a_{1}$, $...$, $a_{l}$ гэсэн массив өгөгджээ. Хөдөлгөөн бүрээрээ тэрээр дараах үйлдлүүдийг хийж болно: $i$ ($1 ≤ i ≤ l$) индексийг сонгох, дараалсан $a_{i}$ хавтангуудыг сонгох, эдгээр хавтангуудын төлвийг солих (өөрөөр хэлбэл АССАН -> УНТАРСАН, УНТАРСАН-> АССАН).

Харамсалтай нь тэрээр зөвхөн дээрх үйлдлээр нууц үгээ хэрхэн оруулдгийг мартсан байна. Цайзад орохын тулд хамгийн багадаа хэдэн үйлдэл хийх шаардлагатайг тодорхойлно уу.

Оролт

Эхний мөр нь $n$, $k$, $l$ ($1 ≤ n ≤ 10000, 1 ≤ k ≤ 10, 1 ≤ l ≤ 100$) гэсэн гурван бүхэл тоо агуулах ба эдгээр нь өөр хоорондоо нэг зайгаар тусгаарлагдна. Хоёр дахь мөр нь $k$ ширхэг $x_{1}$, ..., $x_{k}$ ($1 ≤ x_{1} < x_{2} < ... < x_{k} ≤ n$) гэсэн бүхэл тоонууд агуулах ба эдгээр нь мөн өөр хоорондоо нэг зайгаар тусгаарлагдна. Дараагийн мөр нь $l$ ширхэг $a_{1}$, ..., $a_{l}$ ($1 ≤ a_{i} ≤ n$) бүхэл тоо агуулах ба эдгээр нь өөр хоорондоо нэг зайгаар тусгаарлагдна. $a_{i}$ массивын зарим элемэнтүүд нь ижил утгатай байх боломжтой.

Гаралт

Нууц үгийг оруулахын тулд хамгийн багадаа хэдэн үйлдэл хийх вэ? Хэрэв боломжгүй бол -1 гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
10 8 2
1 2 3 5 6 7 8 9
3 5
Гаралт
2
Оролт
3 2 1
1 2
3
Гаралт
-1

Тэмдэглэл

Эхний жишээн дэх нууц үг оруулж болох нэг арга нь: эхний үйлдлээр 1, 2, 3-р хавтангуудыг сонгоод тэдгээрийг соль. Хоёр дахь үйлдлээр 5, 6, 7, 8, 9-р хавтангуудыг сонгож тэдгээрийг соль.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...