C. Минж

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сиел үнэг автобусанд суусныхаа дараа буруу автобусанд сууснаа ойлгож үл таних тосгонд төөрчихөв. Азаар сайн найз Таро минжтэй таарч цайз руу хэрхэн хүрэхийг асуув. Таро $s$ гэсэн тэмдэгт мөр хэлсэн ба Сиел үнэг түүнийг зөв цээжлэхийг хичээв.

Гэвч $b_{1}, b_{2}, ... , b_{n}$ гэсэн дэд тэмдэгт мөр агуулсан $n$ тэмдэгт мөр нь үнэхээр уйтгартай байсан учир тэрээр уйтгартай дэд хэсэгтэй тэмдэгт мөрийг цээжлэхээс татгалзав. Тэр $s$-ын зөвхөн үргэлжилсэн дэд тэмдэгт мөрийг цээжилж чадахаар байсан нь байдлыг улам дордуулав.

$s$-ын хамгийн урт үргэлжилсэн дэд тэмдэгт мөрийг тодорхойл. Энэ нь ямар нэг уйтгартай тэмдэгт мөр агуулаагүй байх учир Сиел үнэг Тарогийн хэлсэн хариултын хамгийн урт хэсгийг санах боломжтой юм.

Оролт

Эхний мөр нь $s$ гэсэн тэмдэгт мөр агуулна. $s$-ы урт нь $1$ болон $10^{5}$-ын хооронд байна.

Хоёр дахь мөрөнд $n$ ($1 ≤ n ≤ 10$) гэсэн ганц бүхэл тоо байна. Дараагийн $n$ мөрөнд $b_{i}$ ($1 ≤ i ≤ n$) гэсэн тэмдэгт мөр байна. $b_{i}$ тус бүрийн урт $1$ болон $10$-ын хооронд байна.

Тэмдэгт мөр тус бүрийн тэмдэгтүүд нь Англи хэлний цагаан толгой (том, жижиг үсэг) эсвэл доогуур зураас ('_') эсвэл цифр байна.

Гаралт

Гаралтын эхний мөрөнд $len$ болон $pos$ гэсэн хоёр бүхэл тоо гарга. Эдгээр нь $s$-ы ямар нэг $b_{i}$ агуулаагүй хамгий урт үргэлжилсэн дэд тэмдэгт мөр болон дэд тэмдэгт мөрний эхний байрлалыг (0 индекстэй) харуулна. $pos$ байрлал нь $0$ болон $|s| - len$-ын хооронд байх ёстой бөгөөд энэ үед $|s|$ нь $s$ тэмдэгт мөрийн урт байна.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
Go_straight_along_this_street
5
str
long
tree
biginteger
ellipse
Гаралт
12 4
Оролт
IhaveNoIdea
9
I
h
a
v
e
N
o
I
d
Гаралт
0 0
Оролт
unagioisii
2
ioi
unagi
Гаралт
5 5

Тэмдэглэл

Эхний жишээнд жишээний хариу traight_alon юм.

Хоёр дахь жишээнд зөв хариу байхгүй учир гаралт нь «0 0», «0 1», «0 2» гэх мэтчилэн байж болно.

Гурав дахь жишээний зөв хариу nagio эсвэл oisii аль аль нь байж болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...