D. Харваачийн онио

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Компьютерийн тоглоом дунд "Civilization XIII" нь хамрах хүрээ болон бодит амьдралтай тун адил болж чадснаараа цахиур хагалж байна. Тэдгээр гайхалтай тоглоомын нэмэлтүүдийг нэгтэй танилцацгаая

Тоглоомын талбар нь яг нийлсэн зөв зургаан талт нүднүүдээс тогтоно. Нүдний талын урт нь $1$. Тоглоомын нэгж бүр яг нэг нүд эзлэнэ. Талбар нь хязгааргүй гэж үзэж болно.

Тулааны нэгж "Харваач" дээр анхаарлаа хандуулъя. Харваач бүр өөрийн гэсэн харвах мужтай. Энэ нь тойргийн радиусаар тодорхойлогдох ба тойрогт орсон нэгжийг харваж чадна. Тойргийн төв нь нүдний төвтэй давхцах ба үүн дээр харваач байрладаг. Нүдний бүх цэг хүрээ нь тойрогт багтах нэг бол тойргийн хүрээтэй нь давхцаж байвал харваач харвадаг.

Дараах зураг $3$, $4$, $5$ харвах мужтай харваачийн хүрээг харуулж байна. Харваачийг $A$ гэж тэмдэглэв.

Харваачийн харваж чадах нүдний тоог олно уу.

Оролт

Эхний мөрөнд харваачын харваж чадах зай $k$ ($1 ≤ k ≤ 10^6$) өгөгдөнө.

Гаралт

Харваачийн харваж чадах нүдний тоог хэвлэнэ.

C++ хэл дээр 64-битийн тоо хэрэглэх үед %lld-г хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. %I64d, эсвэл cin, cout стриймийг ашиглана уу.

Орчуулсан: Говьхүү

Жишээ тэстүүд

Оролт
3
Гаралт
7
Оролт
4
Гаралт
13
Оролт
5
Гаралт
19
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...