A. Хайку

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хайку бол Япон үндэстний шүлгийн төрөл юм.

Хайку шүлэг $17$ үетэй байх ба мөрүүдэд $5$, $7$, $5$-аар хуваагдаж ордог. Эхний мөрөнд яг $5$-н үе, 2-р мөрөнд яг $7$-н үе, $3$-р мөрөнд яг $5$-н үе байх ёстой. Хайку сонгодог шүлэг нь үйл явдлыг $3$-н мөрөнд тайлбарладаг. Жижиг шүлгэнд үг бүр чухал ба онцгой утга, онцгой үүрэгтэй байна. Хайкугийн гол зарчим нь бага үгээр ихийг хэлэхэд оршино.

Бид бодлогондоо үеийн тоог нэг мөрөнд орсон эгшигийн тоотой ижил гэж авч үзье. Зөвхөн $"a"$, $"e"$, $"i"$, $"o"$, $"u"$-г эгшиг гэнэ.

$3$-н мөр шүлэг өгөгджээ. Түүнийг хайку мөн эсэхийг тогтоо.

Оролт

Оролт нь 3-н мөрөөс тогтоно. Мөр бүрийн урт $100$-с хэтрэхгүй. Оролтын $i$-р мөр нь шүлгийн $i$-р мөрийг илэрхийлнэ. Мөр бүр нэг буюу түүнээс олон үгтэй, хоорондоо нэг болон түүнээс олон зайгаар тусгаарлагдаж болно. Үг нь хоосон биш латиг хэлний жижиг үсгүүдээс тогтоно. Мөр бүр ядаж нэг хоосон биш тэмдэгтээс тогтоно.

Гаралт

Хэрвээ хайку мөн бол "YES", үгүй бол "NO" гэж хашилтгүйгээр хэвлэ.

Орчуулсан: Говьхүү

Жишээ тэстүүд

Оролт
on  codeforces 
beta round is running
   a rustling of keys 
Гаралт
YES
Оролт
how many gallons
of edo s rain did you drink
                                cuckoo
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...