B. Хяналтын цэг

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Васяа зүг чиг олдог тэмцээнд оролцож байна. Энд шугамны дагуу $x_{1}, x_{2}, ..., x_{n}$ координатууд дээр хяналтын цэгүүд байрлана. Васяа $a$ цэгээс эхлэх бөгөөд түүний зорилго нь дор хаяж $n-1$ ширхэг хяналтын цэг дайран тэмцээнийг дуусгах юм. Оролцогчдыг өөрсдийн дурын дарааллаар хяналтын цэгээр дайрахыг зөвшөөрсөн.

Васяа дор хаяж $n-1$ ширхэг хяналтын цэг дайрж байхаар хамгийн бага зай туулах хяналтын цэгийн дарааллыг олохыг хүсч байгаа. Тэрээр таныг энэхүү хамгийн бага зайг тооцоолж өгөхийг гуйжээ.

Оролт

Эхний мөрөнд хяналтын цэгийн тоо болон Васяагийн эхэлж буй байрлал болох 2 бүхэл тоонууд $n$, $a$ ($1 ≤ n ≤ 100 000$, $ - 1 000 000 ≤ a ≤ 1 000 000$) өгөгдөнө.

2 дахь мөрөнд хяналтын цэгүүдийн координатууд болох $n$ ширхэг бүхэл тоонууд $x_{1}, x_{2}, ..., x_{n}$ ($ - 1 000 000 ≤ x_{i} ≤ 1 000 000$) өгөгдөнө.

Гаралт

Васяа дор хаяж $n-1$ ширхэг хяналтын цэг дайрж байхаар хамгийн бага зайг олж нэг бүхэл тоогоор хэвлэнэ үү.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
3 10
1 7 12
Гаралт
7
Оролт
2 0
11 -10
Гаралт
10
Оролт
5 0
0 0 1000 0 0
Гаралт
0

Тэмдэглэл

Эхний жишээнд Васяа дор хаяж 2 хяналтын цэг дайрах ёстой. Хамгийн тохиромжтой зам нь 3-р хяналтын цэг (зай нь $12 - 10 = 2$) болон 2-р хяналтын цэг (зай нь $12 - 7 = 5$) юм. Нийт зай нь $2 + 5 = 7$.

2 дахь жишээнд нэг хяналтын цэгээр дайрахад хангалттай учир $-10$ координаттай цэг дээр очино.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...