Codeforces Round #803 (Div. 2)
05:30:31 |
Codeforces Round #804 (Div. 2)
7 өдрийн дараа |
A. Жүүс хийсэн нь
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Коляа жүржийн шүүс хийх гэж байна. Түүнд дараах хэмжээтэй $n$ ширхэг жүрж байна: $a_{1}, a_{2}, ..., a_{n}$. Коляа эдгээр жүржийг өгөгдсөн дарааллаар нь жимс холигчид хийнэ. Энд $a_{1}$ хэмжээтэй жүржнээс эхлээд $a_{2}$, $a_{3}$ гэх мэт хийнэ. Жимс холигчид хийхийн тулд жүрж $b$-ээс их хэмжээтэй байх ёсгүй. Хэрвээ үүнээс том хэмжээтэй жүржийг Коляа харвал шууд холдуулан дараагийн жүржийг хийнэ.
Жимс холигч нь хаягдал цуглуулдаг онцгой хэсэгтэй. Хэрвээ Коляа нийт $d$-ээс их хэмжээний жүрж холигчид хийвэл хаягдал хэсэг нь халидаг. Хэрвээ ингэвэл Коляа энэ хэсгийг цэвэрлэх ба (дахиад жүрж үлдээгүй байсан ч гэсэн цэвэрлэнэ) дараа нь дараагийн жимсийг хийж эхэлнэ. Тэрээр хэдэн удаа энэхүү хэсгийг цэвэрлэх шаардлагатай болох вэ?
Оролт
Эхний мөрөнд жүржний тоо, жүржний холигчид хийх шалгуур хэмжээ, хаягдлийн байдлийг тодорхойлдог утга болох 3-н бүхэл тоонууд $n$, $b$, $d$ ($1 ≤ n ≤ 100 000$, $1 ≤ b ≤ d ≤ 1 000 000$) өгөгдөнө.
2 дахь мөрөнд жүржний хэмжээнүүд хийх дарааллаараа $n$ ширхэг бүхэл тоонуудаар $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($1 ≤ a_{i} ≤ 1 000 000$) өгөгдөнө.
Гаралт
Хаягдал хэсгийг хэдэн удаа цэвэрлэх шаардлагатай болохыг олж нэг бүхэл тоогоор хэвлэнэ үү.
Орчуулсан: Энхлут
Жишээ тэстүүд
Оролт
2 7 10 5 6
Гаралт
1
Оролт
1 5 10 7
Гаралт
0
Оролт
3 10 10 5 7 7
Гаралт
1
Оролт
1 1 1 1
Гаралт
0
Тэмдэглэл
Эхний жишээнд Коляа 2 жүржийг хийгээд хаягдал хэсгийг цэвэрлэх шаардлагатай.
2 дахь жишээнд жүрж жимс холигчид багтахгүй. Тиймээс Коляа жүүс хийж чадахгүй.