B. Тэмдэгт мөр сэргээх
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
$0$ болон $1$-ээс бүрдсэн тэмдэгт мөр $s$ болгонийг дөрвөн бүхэл тоогоор тодорхойлж болно. Энд $a_{xy}$ нь ${x, y}$-тэй тэнцүү $s$ тэмдэгт мөрний $2$ урттай дэд тэмдэгт мөрнүүдийн дугаар юм.
Энэ бодлогонд танд 4-н бүхэл тоонууд $a_{00}$, $a_{01}$, $a_{10}$, $a_{11}$ өгөх бөгөөд эдгээрт тохирох хоосон бус тэмдэгт мөр $s$-ийг олох юм. Энд хэрвээ дор хаяж нэг хариулт олдож байвал энэ хариулт нь $1 000 000$-ээс хэтрэхгүй гэдэг нь баталгаатай.
Оролт
Ганц мөрөнд 4-н эерэг бүхэл тоо $a_{00}$, $a_{01}$, $a_{10}$, $a_{11}$ өгөгдөнө. Аль нь ч $10^{9}$-ийг хэтрэхгүй.
Гаралт
Хэрвээ оролтонд 4-н бүхэл тоонд тохирох хоосон бус тэмдэгт мөр олдвол үүнийг нэг мөрөнд хэвлэнэ үү. Харин олдохгүй бол "$Impossible$" гэж хэвлэнэ үү. Таны хариултын урт $1 000 000$-ыг хэтрэхгүй.
Орчуулсан: Энхлут
Жишээ тэстүүд
Оролт
1 2 3 4
Гаралт
Impossible
Оролт
1 2 2 1
Гаралт
0110