A. Брэйн-ын зургууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан биетэй хэдий ч маш их зоригтой Брэйн хулгана залуу гэмт хэрэгтнүүдийн зуны сургуульд тэнцсэнгүй. Тэрээр үүнд их бухимдсан бөгөөд өөрийн дэлхийг эзлэх төлөвлөгөөнүүдээ хойшлуулж оронд нь зурагчин болохоор шийджээ.

Таны мэдэж байгаачлан хамгийн сайн зургууд хальсан дээр л байдаг билээ.

Брэйн маш олон зургуудыг өнгөт болон хар-цагаан хальснууд дээр буулгажээ. Дараа нь тэрээр эдгээрийг дижитал хэлбэр уруу хөрвүүлж байв. Гэвч одоо өнгөт болон хар-цагаан зургууд нь бүгд нэг хавтас (folder) дотор байгаа бөгөөд эдгээрийг ялгахын тулд нэг цагаас илүү хугацааг зарцуулах шаардлагатай болжээ!

Брэйн нь программист биш зурагчин учраас энэ бүхнийг тань шиг хурдан хийж чадахгүй бөгөөд ийм тэрээр таныг зураг болгоны хувьд уг зураг нь өнгөтэй эсвэл хар-цагаан зураг аль нь болохыг тодорхойлж өгөхийг хүсжээ.

Зураг гэдэг нь $n × m$ хэмжээтэй матрицаар дүрслэгдэх бөгөөд уг матрицын нүд болгон нь өнгөний пиксел-д харгалзах тэмдэгтийг агуулж байх юм. Нийтдээ $6$ ширхэг өнгө байна:

  • 'C' (усан цэнхэр)
  • 'M' (фуксин-улаан өнгийн анилин будаг)
  • 'Y' (шар)
  • 'W' (цагаан)
  • 'G' (саарал)
  • 'B' (хар)

Хэрэв зураг нь зөвхөн цагаан, хар болон саарал пикселүүд агуулж байвал уг зургийг хар-цагаан зураг гэж үзэх юм. Хэрэв зураг нь ямар нэгэн усан цэнхэр, фуксин эсвэл шар пиксел агуулж байвал уг зургийг өнгөт зураг гэж үзнэ.

Оролт

Оролтын эхний мөрөнд 2 бүхэл тоо $n$ болон $m$ ($1 ≤ n, m ≤ 100$) өгөгдөх ба эдгээр нь харгалзан зургийн пиксел-ыг илэрхийлэх матрицын мөрийн тоо болон баганын тоог илэрхийлнэ.

Дараагийн $n$ мөрөнд матрицын мөрүүд өгөгдөнө. Мөр болгонд $m$ ширхэг зайгаар тусгаарлагдсан тэмдэгтүүд өгөгдөх ба эдгээр нь уг мөрөнд байрлах өнгөний пикселүүдийг дүрсэлнэ. Нэг мөрөнд өгөгдөх тэмдэгт болгон нь 'C', 'M', 'Y', 'W', 'G' эсвэл 'B'-ын аль нэг нь байх юм.

Гаралт

Хэрэв уг зураг нь хар-цагаан зураг байвал "#Black&White" гэж ганц мөрөнд хэвлэнэ үү. Хэрэв зураг нь өнгөт зураг байвал "#Color" гэж ганц мөрөнд хэвлэнэ үү

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2 2
C M
Y Y
Гаралт
#Color
Оролт
3 2
W W
W W
B B
Гаралт
#Black&White
Оролт
1 1
W
Гаралт
#Black&White
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...