E. Ажиллах журам

хугацааны хязгаарлалт 2.5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Васили эцэст нь нэг юм ажилд орсон бөгөөд түүний ажил дээр маш их хэмжээний асуудлууд түүнийг хүлээж байлаа. Васили-д $n$ мөр болон $m$ баганаас тогтох нэгэн матриц мөн $q$ ширхэг асуулт өгөгдөв. Түүнчлэн асуулт болгон дээр өгөгдсөн матрицын 2 дэд матрицыг солих юм.

Асуулт болгоны хувьд Васили $a_{i}$, $b_{i}$, $c_{i}$, $d_{i}$, $h_{i}$, $w_{i}$ гэсэн 6-н ширхэг бүхэл тоог мэдэх бөгөөд энд $a_{i}$ нь солих ёстой эхний тэгш өнцөгтийн зүүн дээд булангийн мөрийн дугаарыг илэрхийлэх ба $b_{i}$ нь тус булангийн баганын дугаарыг илэрхийлнэ, $c_{i}$ нь солих ёстой 2-дахь тэгш өнцөгтийн зүүн дээд булангийн мөрийн дугаарыг илэрхийлэх ба $d_{i}$ нь тус булангийн баганын дугаарыг илэрхийлнэ, харин $h_{i}$ нь эдгээр тэгш өнцөгтүүдийн өндрийг, $w_{i}$ нь өргөнийг нь илэрхийлэх юм.

Түүнчлэн нэг асуултад өгөгдөх 2 тэгш өнцөгт нь (дэд матриц гэдэг нь тэгш өнцөгт хэлбэртэй байх тул бодлогод тэгш өнцөгт гэж бичсэн болно) хоорондоо үл давхцах бөгөөд үл шүргэлцсэн байх юм. Өөрөөр хэлбэл ямар ч нүд нь 2 тэгш өнцөгтөд 2-ууланд нь харьяалагдахгүй байх бөгөөд ямар ч 2 нүд нь ерөнхий талтай тэгш өнцөгтүүдэд харьяалагдахгүй байх юм. Тэгсэн хэдий ч тэгш өнцөгтүүд нь ерөнхий оройтой байж болно.

Васили бүх асуултуудыг гүйцэтгэсний дараа уг матриц нь хэрхэн харагдахыг мэдэхийг хүсжээ.

Оролт

Оролтын эхний мөрөнд 3-н бүхэл тоо $n$, $m$ болон $q$ ($2 ≤ n, m ≤ 1000$, $1 ≤ q ≤ 10 000$) өгөгдөх ба эдгээр нь харгалзан өгөгдсөн матрицын мөрийн тоо болон баганын тоо мөн Васили-ын гүйцэтгэх ёстой асуултуудын тоог илэрхийлнэ.

Дараагийн $n$ ширхэг мөрийн мөр болгонд $m$ ширхэг бүхэл тоо $v_{i, j}$ ($1 ≤ v_{i, j} ≤ 10^{9}$)-ууд өгөгдөх ба эдгээр нь матрицын нүднүүдийн анхны утгуудыг илэрхийлнэ.

Дараагийн $q$ ширхэг мөрийн мөр болгонд 6-н ширхэг бүхэл тоо $a_{i}$, $b_{i}$, $c_{i}$, $d_{i}$, $h_{i}$, $w_{i}$ ($1 ≤ a_{i}, c_{i}, h_{i} ≤ n$, $1 ≤ b_{i}, d_{i}, w_{i} ≤ m$) өгөгдөнө.

Гаралт

Үр дүнгийн матрицыг илэрхийлэх тус бүр нь $m$ ширхэг бүхэл тоо агуулах $n$ ширхэг мөр хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
4 4 2
1 1 2 2
1 1 2 2
3 3 4 4
3 3 4 4
1 1 3 3 2 2
3 1 1 3 2 2
Гаралт
4 4 3 3
4 4 3 3
2 2 1 1
2 2 1 1
Оролт
4 2 1
1 1
1 1
2 2
2 2
1 1 4 1 1 2
Гаралт
2 2
1 1
2 2
1 1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...