B. Сонирхолтой ундаа

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Васили хүндхэн ажлын дараа амрах дуртай бөгөөд иймд та түүнтэй ойр байрлах уушийн газар үе үе таарч магадгүй юм. Бүх программистын адил тэрээр "Beecola" гэх алдартай ундааг уух дуртай бөгөөд уг ундааг хот доторх $n$ ширхэг ялгаатай дэлгүүрүүдээс худалдан авч болох юм. Мөн түүнчлэн $i$-р дэлгүүр дэх нэг лонх тус ундааны үнэ нь $x_{i}$ зоостой тэнцүү болох нь мэдэгдэж байв.

Васили өөрийн дуртай ундааг $q$ ширхэг дараалсан өдрийн турш худалдан авхаар төлөвлөжээ. Тэрээр $i$-дахь өдөр $m_{i}$ ширхэг зоос үрж болно гэдгээ мэдэж байв. Одоо тэрээр уг $q$ ширхэг дараалсан өдрүүдийн өдөр болгоны хувьд тухайн өдөр тэрээр хэчнээн ялгаатай дэлгүүрээс нэг лонх "Beecola" худалдан авч болохыг мэдэхийг хүсжээ.

Оролт

Оролтын эхний мөрөнд Васили-ын дуртай ундааг зардаг хот доторх дэлгүүрийн тоог илэрхийлэх бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 100 000$) өгөгдөнө.

2-дахь мөрөнд $n$ ширхэг бүхэл тоо $x_{i}$ ($1 ≤ x_{i} ≤ 100 000$)-ууд өгөгдөх ба эдгээр нь $i$-р дэлгүүр дэх нэг лонх ундааны үнийг илэрхийлэх юм.

3-дахь мөрөнд бүхэл тоо $q$ ($1 ≤ q ≤ 100 000$) өгөгдөх ба энэ нь Васили-ын ундаа худалдан авхаар төлөвлөж буй өдрүүдийн тоог илэрхийлнэ.

Дараагийн $q$ ширхэг мөрийн мөр болгонд нэг бүхэл тоо $m_{i}$ ($1 ≤ m_{i} ≤ 10^{9}$) өгөгдөх ба энэ нь Васили-ын $i$-дахь өдөр үрж болох зоосны тоог илэрхийлнэ.

Гаралт

$q$ ширхэг бүхэл тоо хэвлэнэ. Эдгээрийн $i$-дахь тоо нь Васили $i$-дахь өдөр хэчнээн ширхэг дэлгүүрээс нэг лонх ундаа авч болохыг илэрхийлэх юм.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
5
3 10 8 6 11
4
1
10
3
11
Гаралт
0
4
1
5

Тэмдэглэл

Эхний өдөр Васили аль ч дэлгүүрээс ундаа авч болохгүй байна.

2-дахь өдөр Васили $1$, $2$, $3$ болон $4$-р дэлгүүрээс ундаа худалдан авч болох юм.

3-дахь өдөр Васили зөвхөн $1$-р дэлгүүрээс ундаа худалдан авч болно.

Эцэст нь сүүлийн өдөр Васили аль ч дэлгүүрээс ундаа авч болох юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...