Codeforces Round #803 (Div. 2)
06:06:36 |
Codeforces Round #804 (Div. 2)
7 өдрийн дараа |
A. Беру-такси
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Васили координатын хавтгайн $(a, b)$ цэг дээр амьдардаг байв. Тэрээр ажилдаа явах гэж их яарсан бөгөөд иймд тэрээр өөрийн байшингаасаа аль болох хурдан гарахыг хүсжээ. Шинээр гарсан такси дуудлагын апп нь түүний гэрийн ойролцоо $n$ ширхэг боломжит Беру-такси байгаа болохыг харуулжээ. $i$-дахь такси нь $(x_{i}, y_{i})$ гэсэн цэг дээр байрлалтай байх бөгөөд $v_{i}$ хурдтай хөдөлдөг ажээ.
$n$ ширхэг жолооч тус бүр нь Васили уруу чиглэн боломжит хамгийн их хурдаараа явна гэж үзнэ үү. Тэгвэл Васили ямар нэгэн Беру-таксинд суух хамгийн бага хугацааг тооцоолно уу.
Оролт
Оролтын эхний мөрөнд 2 ширхэг бүхэл тоо $a$ болон $b$ ($-100 ≤ a, b ≤ 100$) өгөгдөх ба эдгээр нь Васили-ын гэрийн координатуудыг илэрхийлнэ.
2-дахь мөрөнд бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 1000$) өгөгдөх ба энэ нь түүний гэрийн ойролцоо байх боломжит Беру-таксины тоог илэрхийлнэ.
Дараагийн $n$ ширхэг мөрийн $i$-дахь мөрөнд 3-н бүхэл тоо $x_{i}$, $y_{i}$ болон $v_{i}$ ($-100 ≤ x_{i}, y_{i} ≤ 100$, $1 ≤ v_{i} ≤ 100$) өгөгдөх ба эдгээр нь харгалзан $i$-р таксины координатууд болон хурдыг илэрхийлэх юм.
Мөн түүнчлэн хэд хэдэн таксинууд нь ижил цэг дээр байрлалтай байж болох ба таксинууд нь Васили-ын амьдардаг цэгтэй дээр байрлалтай байж болохыг анхаарна уу.
Гаралт
Васили ямар нэгэн Беру-таксинд суух хамгийн бага хугацаа болох ганц бодит тоон утгыг хэвлэнэ үү. Хэрэв таны хариултын абсолют болон харьцангуй алдаа нь $10^{ - 6}$ -аас хэтрэхгүй бол зөвөөр тооцогдоно.
Тодруулбал: таны хариултыг $a$ шүүх хариултыг $b$ гэж үзье. Тэгвэл шалгагч программ нь хэрэв байвал таны хариултыг зөв гэж үзэх юм.
Орчуулсан: Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
0 0 2 2 0 1 0 2 2
Гаралт
1.00000000000000000000
Оролт
1 3 3 3 3 2 -2 3 6 -2 7 10
Гаралт
0.50000000000000000000
Тэмдэглэл
Эхний жишээнд эхний такси нь Васили дээр $2$ нэгж хугацааны дараа очих ба 2-дахь такси нь $1$ нэгж хугацааны дараа очих бөгөөд иймд хариулт нь $1$ болох юм.
2-дахь жишээнд $2$ болон $3$-р такси нь нэгэн зэрэг Васили дээр очно.